Н.Баярмөнх иргэдийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Н.Баярмөнх иргэдийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж ажиллалаа

Н.Баярмөнх иргэдийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж ажиллалаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох алба хэлтсийн ажилтнууд долоо хоног бүр иргэдтэй уулздаг уламжлалтай. Уулзалтаар өөрсдийн эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны иргэн н.Цэрэнбалжидын тавьсан "Байрны доор ус ундарч байна" гэх мэдээллийн дагуу 72 дугаар хотхоны 3 дугаар байранд очиж, мэргэжлийн байгууллагатай газар дээр нь ажиллалаа.

Мэргэжлийн байгууллагаас хэлэхдээ, тухайн байрны доор булгийн ус оргилж гараагүй. Бид шаардлагатай арга хэмжээ авсан. Өвөл цагт оргилдоггүй мөртлөө зун цагт усанд автаад байгаа нь хөрсний ус орж ирж байх магадлалтай. Шаардлагатай ажлыг хийж буй бөгөөд удахгүй дүгнэлт гарна. Дүгнэлт гарсан даруйд арга хэмжээ авч ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж