Путин командын байранд доголсоор орж ирэв

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Путин командын байранд доголсоор орж ирэв

Путин командын байранд доголсоор орж ирэв

ОХУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэндтэй холбоотой цуу яриа сүүлийн үед газар аваад буй. Тэрбээр өчигдөр “Восток-2022” цэргийн сургуулилалтын хүрээнд Алс Дорнод дахь Сергейвский сургалтын талбайн командын байранд айлчилсан. Путин командын байранд албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэж яригдаад буй Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зэрэгцэж суугаад, сургуулилалтыг дотроос ажиглажээ.

Путин үл ялиг доголсоор орж ирсэн нь бичлэгт үлдсэн байна. Тэр хөшүүн байдлаар алхаж орж ирээд, сандалд суухынхаа өмнө тээнэгэлзсэн байдалтай харагдсаныг “Daily mail” хуудас онцолжээ.

Хэдхэн хоногийн өмнө Путин Оросын залууст хандаж үг хэлэхдээ мөн л хөл нь чичирч байжээ. Түүнчлэн тавдугаар сард Беларусийн удирдагч Лукашенкотой уулзахдаа, Иранд онгоцноос буухдаа хөл нь чичирч, доголсон. Чичрэх нь паркинсоны синдромын нэг шинж тэмдэг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлер яг энэ өвчнөөр шаналж байсан гэдэг.

“Восток-2022” сургуулилалтыг Путинтэй хамт Сергей Шойгу, штабын дарга Валерий Герасимов нар дурангаар ажигласан. Шойгуг Путины итгэмжит хүн байхаа больсон гэж Их Британийн тагнуулын агентлаг ойрмогхон мэдээлсэн билээ. Сургуулилалтын үеэр тэдний хоорондын харилцааг шинжих боломжгүй байсан бөгөөд хэн хэн нь нухацтай царайлсан байжээ. Гэхдээ өөд өөдөөсөө инээмсэглэж, хошигнож байсан тухай “Daily mail” болон “NDTV” хуудсууд онцоллоо.

Эх сурвалж: DAILY MAIL, NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж