Зеленский Ли Трассыг Украинд урьжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Зеленский Ли Трассыг Украинд урьжээ

Зеленский Ли Трассыг Украинд урьжээ

Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс ажлаа хүлээн авсныхаа дараа анх удаа Зеленскийтэй утсаар ярив. Тэрбээр Украины эрх чөлөө, ардчиллыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Трасс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцсан гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгджээ. Удирдагчид Оросын дайнд зарцуулж буй хөрөнгийг танахад шаардлагатай арга хэмжээний талаар авч хэлэлцсэн байна. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эрчим хүчийг зэвсэг болгох оролдлогыг шүүмжилсэн байна. Трасс Их Британи болон түүний холбоотнууд эрчим хүчний тусгаар тогтнолыг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.

Мөн Трасс удахгүй Зеленскийн урилгаар Украинд айлчлах гэж байгаадаа баяртай байна гэжээ.

Их Британи улс Украинд цэргийн болон эдийн засгийн тусламж үзүүлдэг АНУ-ын дараа орох хоёр дахь том нийлүүлэгч юм. Гадаад хэргийн сайдын хувьд ОХУ-ын эсрэг хатуу байр суурьтай байсан Трасс дипломат эв нэгдлийн дэмжлэг үзүүлнэ гэсэн дохио өгөв.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж