Хар тамхины наймаа талибуудын гол санхүүжилт болжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Хар тамхины наймаа талибуудын гол санхүүжилт болжээ

Хар тамхины наймаа талибуудын гол санхүүжилт болжээ

Афганистанд талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсын эдийн засаг, хүний эрх, хүмүүнлэгийн байдал улам дордсон. Хүнсний үнэ өсч, орлогын түвшин буурснаар сая сая афган хүн хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгараад буй. Эмэгтэйчүүдийн эрх болон хэвлэлийн эрх чөлөө 2001 оноос хойш харьцангуй сэргээд байсан ч эргээд уруудаж эхэлжээ.

Өнөөдөр тус улсад 1990 оны хэт даврагч дэглэм цөөн хэдэн өөрчлөлттэйгөөр эргэн сэргэсэн байна. Өдгөө Афганистанд тулгараад буй гурван гол асуудал нь, "Аль-Каида"-гийн холбоо, эдийн засгийн байдал, хар тамхины хууль бус худалдаа юм. Эдгээр нь Афганистанаас гадна Европын ашиг сонирхолд бодит аюул учруулж буй.

Эдийн засаг бүрэн сүйрлийн байдалд орж, хүн амын 90 хувь нь хүнсний гачигдалд нэрвэгдээд байхад хар тамхины наймаа цэцэглэж эхлэв. Хар тамхины хууль бус үйлдвэрлэл, худалдаа нь талибуудын үндсэн орлогын эх үүсвэр болж байна. Харамсалтай нь, тэд эндээс олсон ашгаа жирийн афганчуудын зовлон зүдгүүрийг нимгэлэхэд зориулаагүй. Эсрэгээрээ энэ ашгийг хүчирхийлэл, хэт даврагч үзлийн эсрэг ашиглаж буй. Түүгээр ч үл барам хар тамхины үйлдвэрлэлийг бууруулах талаар хүчин чармайлт гаргахгүй байна.

Героин болон метамфетамин нь Иран, Турк, Балканы улсуудаар дамжин Брюссель, Берлин гэх мэт Европын хотууд руу гарч байгаа аж. Тиймээс Европын засгийн газрууд бодит байдлыг хүлээн зөвшөөрч, яаралтай арга хэмжээ авах ёстой болжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж