Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллажг байгаагаа танилцуулсан. Энэ цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийдэх юм байна.
Дүрэм зөрчсөн жолоочид:
- Хугацаатай сануулга өгнө
- Торгох арга хэмжээ авна
- Автомашиныг нь ачна
Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу автомашинаа ачуулсан жолооч машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, машины үзлэг оношлогоонд орж, тээврийн хэрэгслийн ямар нэг зөрчилгүй болсон байх шаардлага тавих нь.
ТЦА: Их хэмжээний торгуультай эсэхийг автомашиныг зогсоож мэдэх боломжгүй тул зөрчил гарган журамлагдсан тохиолдолд (3-аас дээш торгуультай) торгуулиа төлснөөр машинаа гаргах эрхтэй болох юм. Энэхүү төсөл нь одоогоор албажаагүй бөгөөд удахгүй хэлэлцэх юм байна.
М.АРИУНБОЛД
Холбоотой мэдээ