Евробүсийн инфляци наймдугаар сард 9.1 хувьд хүрснээр Европын Төв банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлэх магадлалыг нэмсээр байна.
"Евростат"-ийн зарласан хэрэглээний үнийн индексийн статистикаар өнгөрсөн долдугаар сард 8.9 хувь байсан нь 23 жилийн Евробүсийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
ХБНГУ-ын Төв банкны ерөнхийлөгч Йоахим Нагел "Инфляцийн өсөлт олон хүний хувьд асар их дарамт болж байна. Бид есдүгээр сард бодлогын хүүгээ өсгөх хэрэгтэй ба ойрын саруудад зээлийн хүү дахин нэмэгдэх төлөвтэй байна" гэж мэдэгдэв.
Үнийн өсөлтөд геополитикийн асуудлаас үүдэж түлш, шатахууны үнэ өссөн нь голлон нөлөөлж буйг "Ройтерс" агентлаг мөн онцолсон байна.
Эх сурвалж: REUTERS, FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ