“Найман үйлдвэрийн 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан” | News.MN

“Найман үйлдвэрийн 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан”

“Найман үйлдвэрийн 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан”

“Найман үйлдвэрийн 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүнд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2022.09.07/ танилцууллаа.

МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ:

-Экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн.

Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн.

Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ. МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна.

Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоолоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-07 46.147.101.102

67038442 >>>> Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-07 66.181.177.89

umhii mahtaigaa taarsan umhii ve

Avatar

Зочин 2022-09-07 66.181.177.89

Mergejliin hyanaltiin gazriin ajliig setguulchid hiideg tul ene adguusnuudiig halj tatan buulga!. Hujaagiin erliizuud tednii gar hol bologchdiig bid zalinjuuldeg yu ve??

Avatar

Зочин 2022-09-07 66.181.177.89

Semiisen zaraitai hujaa.

Avatar

Зочин 2022-09-07 192.82.83.173

Энэ өлбийсөн хужааг зайлуулаачээ.

Avatar

Зочин 2022-09-07 203.91.115.47

5- сард МХЕГ байхгүй мэт чимээгүй байсан! Бүхэл бүтэн 3 сар /100 хоног/-ийн дараа одоо л хагас дутуу хэдэн тоо хэлээд сууж байна!
Ард түмэн чинь энэ хооронд хичнээн хор идсэн гэж бодож байна???
Тэр Хятад эзэнтэй, Хятадын хөрөнгө оруулалттай гэх балиар хордуулагч компаниудаа нэг мөсөн хааж устгаачээ!!
Мах, махан бүтээгдэхүүндээ Монголчууд л эзэн байвал Монголчууд хортой махнаасаа сална!
Монголчууд өөрсдөө махаа экспортолж чадна, чадаад ч ирсэн түүхтэй!
МХЕГ -Ажлаа чанартай сайн хий!

Avatar

Зочин 2022-09-07 43.242.243.229

Энэ нөхөр МХЕГ-ыг байлгах байлгахгүй болгох тухай яриа гармагц нэг их ажил хийж байгаа дүр эсгээд аль эрт яригдаад өнгөрсөн өмхий махаа одоо л ярьж эхэлж байх шив. Ийм албан тушаалд дуртай ажил хэрэгч биш сэтгэлгүй нохдоосоо МАН салах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу бүхнийг ийм нөхөд хийж муу бүгдийг ерөнхийлөгч ерөнхий сайд нар сонсдог байдлаас салахгүй

Avatar

Зочин 2022-09-07 202.131.231.20

Hgygaltgui bn

Avatar

Зочин 2022-09-07 202.170.65.54

Хангалтгүй ажиллаж байна. Ийм зэргийн мэдээллийг аль дээр 5 сард асуудал яригдаж эхлэхэд л танилцуулаад явах ёстой газар. Одоо ч өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийгээд л шийдсэн юмгүй сууж байна. Арай ч дээ… чадваргүй байгаам бишүү

Avatar

Зочин 2022-09-07 202.126.88.135

Мах савлаж зардаг компаниуд энэ хэдийг зохион байгуулалттай ажилуулаад байна уу даа.

Avatar

Иргэн 2022-09-07 202.131.236.170

Makhnii eksportoo oorsdoo haaj booj baidag manaih shi mal debill uls delkhii deer oorch haana ch baihgui baihdaa. Mongol ulsad orj ireh waliutiig zasgiin gazar haaj baina. Hamgiin tom teneglel. Hohino uher mongolchuudaa

Avatar

Зочин 2022-09-07 66.181.191.88

МХЕГ гэж яасан ч удаан ажилладаг газар вэ. Махны асуудлыг одоо л ярьж байдаг. Энэ урт хугацаанд ард түмэн чинь ямарч баталгаагүй мах идлээ. Үхэр тэрэг шиг ажиллах юм

Avatar

Зочин 2022-09-07 66.181.177.89

Bodlogotoigoor ard irgediin horduulj baina. Oor yu baihav. Ene uls ali hediin suirsen buh talaaraa.

Avatar

Зочин 2022-09-07 66.181.190.104

Нөгөө Женкогийн эгчийн үйлдвэрийн битүүмжлэгдсэн их хэмжээний мах яасан бэ ?! Устгаж чадахгүй, яаж ч чадах гүй л лалартаж суугаа биз дээ, Та нар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж