"III сургуулийн асуудлыг Оросын талд албан ёсоор тавьж хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

"III сургуулийн асуудлыг Оросын талд албан ёсоор тавьж хэлэлцэнэ"

"III сургуулийн асуудлыг Оросын талд албан ёсоор тавьж хэлэлцэнэ"

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд үргэлжилдэг. Улаанбаатар хотын дулаан үйлдвэрлэх, дамжуулах асуудлыг Эрчим хүчний яам хариуцдаг. Ерөнхийдөө дулаан хүлээж авах бэлтгэл ажлын хүрээнд орон сууц, нийтийн аж ахуйн салбар, хувийн нийтийн аж ахуйн салбарын бэлтгэл үргэлжилж байна. Орон сууц болон нийгмийн салбарын дулааныг хуулиараа есдүгээр сарын 15-наас өгөх ёстой. Аж ахуйн нэгжийн дулааныг аравдугаар сарын 1-нээс өгдөг учраас энэ хугацаа хүртэл бэлтгэл ажлаа хийж байна. Энэ өвөл Монгол гэлтгүй дэлхий нийтээрээ эрчим хүчний асуудал хурцадмал байна. Одоо ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.

Цар тахлын тархалт, улс орны геополитикын асуудлаас хамаарч хоёр жил хил гааль, тээвэрлэлт, үйлдвэрлэлд хүндрэл учирч, хомсдол үүсч байна. Оны өмнө батлагдсан төсвийн хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд хүндрэлтэй байна. Жишээлбэл, 2-3 удаа тендер зарлаж, батлагдсан төсвөөр ажил хийх боломжгүй болж байна. Мөн тээвэрлэлтээс болж өвөлжилтийн бэлтгэл гэлтгүй бүтээн байгуулалтын ажил удааширч байна.

Хотын дарга автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлах асуудлыг өргөн бариагүй. Түгжрэлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын түвшинд Замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна. Энэ хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, улам эрчимжүүлэх, бэлтгэл ажил, төлөвлөгөөг шинэчилж, шийдвэр гаргах үүргийг өгсөн. Энэ хүрээнд маш олон асуудлыг ярьж буй. Тэгэхийн тулд ард иргэдээсээ санал асуулга авч байж албажина. НИТХ тэр хүрээнд ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар авч буй санал асуулга бол түгжрэлийг бууруулах эцсийн шийдвэр биш. Өнөөдрийн хуралдаанаар түгжрэлийн асуудлыг хэлэлцэхгүй.

Мөн тэрбээр Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлж буй талаар мэдээлэл өгөхдөө "Дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сайдтай албан ёсоор уулзахад Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх салбарын сайдын тушаал гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн асуудал хөндөгдсөн учраас Засгийн газраас энэ асуудалд хариуцлага тооцож, Оросын талтай ярилцаж, Удирдах зөвлөлөөр шийдвэрлэх үүрэг өгсөн. Орос улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд байгуулсан сургууль учраас Оросын талд энэ асуудлыг албан ёсоор тавьж, Удирдах зөвлөлийн хурлыг яаралтай зарлаж, энэ асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж