Залууст зориулсан өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Залууст зориулсан өдөрлөг болно

Монголын залуучуудын холбоо энэ сарын 25-нд 89 жилтэй золгох гэж байгаа бөгөөд доор дурьдсан таван төрлийн ажлыг зохион байгуулах юм байна. “Байгаль дэлхийгээ хамгаалъя” залуусын явган аялалыг наймдугаар сарын 21-22-нд зохион байгуулжээ. Мөн маргааш Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Хийж байна, болж байна” Залуучуудын мэдээллийн яармаг зохион байгуулах бөгөөд энэ үеэр ажилд орох хүсэлтэй залуусыг ажилд зуучлах, анкет бөглүүлэх, бичил бизнесийг дэмжих ажил зохион байгуулна. Залуу гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн үнэт зүйлсийн тухай “Гэр бүл, гэрлэлтийн утга учир” сэдэвт лекцийг унших ажээ. Энэ лекцийн үеэр гэрлэлтээ батлуулж байгаа 25 хосонд гэрлэлтийн батлах гардуулах юм байна. Наймдугаар сарын 25-ний өдөр Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын залуучуудын холбоонд ажиллаж байсан үе үеийн ажилчдын уулзалт ярилцлага өрнөх ажээ. Есдүгээр сарын 10-15-ны хооронд “Шанхайн экспо” бизнес аяллыг зохион байгуулж, Хятадын үсрэнгүй хөгжилтэй танилцаж, бизнесийн шинэ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа юм. Дараа жил МЗХ-ны  90 жилийн ой тохиох бөгөөд тэгш ойг угтсан олон ажлыг ирэх онд зохион байгуулах ажээ.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж