Хятад улс хийн төлбөрөө рублиэр төлнө

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Хятад улс хийн төлбөрөө рублиэр төлнө

Хятад улс хийн төлбөрөө рублиэр төлнө

ОХУ-ын "Газпром" компани өчигдөр /2022.09.06/ Хятад улс хийн төлбөрөө ам.доллараар биш, юань болон рублиэр төлөх тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдэгдэв. Орос улс Хятад тэргүүтэй барууны бус орнуудтай эдийн засгийн харилцаагаа улам нягтруулж буй. Тэр дундаа нүүрсустөрөгчийн экспортын шинэ зах зээлтэй болжээ. Рубль болон юаниар хийн төлбөр төлөхийг зөвшөөрсөн нь "Газпром"-д ч, Бээжинд ч ашигтай гэж тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер хэлэв.

Энэхүү өөрчлөлт нь банкны систем болон худалдааны салбарт ам.доллар, евро зэрэг хатуу валютаас хамааралтай байдлаа багасгахын тулд хийж буй ОХУ-ын хүчин чармайлт юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны эхээр Европын хэрэгчлэгчдийг хийн төлбөрөө рублиэр төлөхийг албадсан. Уг нөхцлөөс татгалзсан зарим улс оронд хийн нийлүүлэлт тасалдаад буй. Гэтэл нөгөө талд Хятад руу хий нийлүүлэх гэрээгээ 37.5 тэрбум ам.доллар болгож, харилцан үзэглэжээ. Орос улс 2019 оны сүүл үеэс 3000 км урт Сибирийн хийн хоолойгоор Хятад руу хий шахаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж