Жил бүрийн намар, хавар “Автомашингүй өдөр” зохион байгуулдаг. Энэ жил энэ өдрийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлхийн “Автомашингүй өдөр” жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд дэлхийн хотуудын нэгэн адил Улаанбаатар хот 2009 оноос хойш тэмдэглэн ирсэн. Ингэхдээ хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж ирсэн юм.
Энэ жил уг арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаа аж. Арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах юм байна.
Зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд аль хэсгээр зам хаах болон нийтийн тээврийн хэрэгслийн хэдэн чиглэлд өөрчлөлт орох эсэх дээр ажлын хэсэг хуралдаж, зарим асуудлыг хэлэлцжээ.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ