"Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаал өнөөдөр гарсан"

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

"Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаал өнөөдөр гарсан"

"Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаал өнөөдөр гарсан"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.07/ Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан.

Иймд Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан" гэв.

Боловсролын яамнаас энэ талаар тодруулахад "Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өнөөдрөөс тушаалын дагуу тус сургуулийн захирал ажлаа өгнө. Дараагийн захирлын томилгоо яригдаагүй байна" гэлээ.

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлэхээ өчигдөр орой мэдэгдсэн ч ийнхүү шуурхай арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Учир нь Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл өгсөн гэж үзсэн байна.

Орос III сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилладаг бөгөөд Ж.Соронзонг чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаараа эцэслэх юм байна.

Сонирхуулахад, 2010 онд Монгол-Оросын хамтарсан III сургуулийн сурагчид хоолондоо хордож, Ж.Соронзонг тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Д.Отгонбаяр үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан бөгөөд Ж.Соронзон шүүхэд хандаж, эргэн ажилдаа орж байсан юм. Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж