“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өчигдөр /2022.09.06/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилжээ. Тодруулбал, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байх үед нь барьж, саатуулсан байна.
Авлигатай тэмцэх газар болон ЭЦА-ны холбогдох хэлтэс уг хэргийг шалгаж буй юм байна. Албаны хүмүүс "Шалгалтын ажил үргэлжилж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Шалгалт дууссаны дараа түүнийг ажлаас чөлөөлөх эсэх болон бусад шийдвэрийг гаргах аж.
Албан бус мэдээллээр Л.Энхбаатар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсөн шалтгаанаар авлига авсан байж болзошгүй аж. Тэрбээр өмнө нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд томилогдоод нэг жил болжээ.
Холбоотой мэдээ