Өмнөд Солонгосын хар салхины хохирол

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хар салхины хохирол

Өмнөд Солонгосын хар салхины хохирол

Сүүлийн хэдэн жил үзэгдээгүй хүчтэй “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг өчигдөр /2022.09.06/ дайрсан. Одоогийн байдлаар дор хаяж гурван хүн нас барж, найман хүн сураггүй алга болжээ. Түүнчлэн 4600 хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна. Зарим бүс нутагт үерийн түвшин 91 см хүрснээр маш олон барилга байшин эвдэрч сүйдэв. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр, дор хаяж 160 барилга сүйдэж, 66 мянга орчим байшин тоггүй болсон байна. Хар салхи Чежү, Улсан, Бусан, Поханг бүс нутагт хамгийн хүчтэй дайрчээ.

Агаар, усан зам, галт тэрэгний хөдөлгөөнийг Даваа гаригийн орой зогсоосон боловч хар салхины хүчтэй хэсэг өнгөрсний дараа буюу өчигдөр орой үйл ажиллагааг нь дахин сэргээсэн байна. Хар салхи цаг уурчдын төсөөлж байснаас хурдан далайг чиглэсэн тул их хэмжээний сүйрлээс харьцангуй холуур өнгөрсөн гэж үзжээ.

Өмнөд Солонгос ийнхүү хэдхэн хоногийн зайтай хүчтэй аадар бороонд өртөв. Нийслэл Сөүлд орсон хүчтэй аадар борооны хохирлын тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ үерийн улмаас 14 хүн нас барж, 130 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол учирчээ.

Гамшигт өртөөд удаагүй байсан учир эрх баригчид энэ удаад эртнээс бэлтгэлтэй байсан. Гэвч бэлтгэл ажлын улмаас хохирол учирсан газрууд ч байна. Тухайлбал, Поханг хотод машинуудаа газар доорх зогсоолоос гаргахыг иргэдэд уриалсан боловч үүний тулд гараашийн хаалга нээсний улмаас үерт автжээ. Үерт автсан талбайгаас усыг соруулж авахад таваас зургаан цаг шаардагдана гэж аврагчид хэлсэн байна. Аврах ажиллагаанд Өмнөд Солонгосын тэнгисийн хүчний 1300 цэрэг дайчлагджээ. Мөн хоёр танк, арав гаруй хийлдэг завь, 59 машин, зургаан том хэмжээтэй насосыг тэнгисийн хүчнээс гаргасан аж.

“Хиннамнор” хар салхины нөлөө Хойд Солонгост ч мэдрэгджээ. Ким Жон Ун гамшгаас хамгаалах уулзалтыг албаныхантай хийсэн гэх мэдээлэл байна. Хүчтэй аадар борооны дараа Умардууд хоёр Солонгосыг заагладаг даланг нээж, Өмнөдөд үер нүүрлэж байсан тохиолдол олон бий. Тиймээс Өмнөд Солонгосын эрх баригчид Даваа гаригт Умардад энэ талаар урьдчилан анхааруулжээ.

Эх сурвалж: CBS, NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж