Оросууд ЕХ-нд нэвтрэхийн тулд 45 евро нэмж төлнө

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Оросууд ЕХ-нд нэвтрэхийн тулд 45 евро нэмж төлнө

Оросууд ЕХ-нд нэвтрэхийн тулд 45 евро нэмж төлнө

Европын холбоо ОХУ-ын иргэдэд виз олголтыг илүү үнэтэй, хүндрэлтэй болгох саналтай байна. Европы холбоо (ЕХ)-нд нэвтрэхийг хүсч буй оросууд илүү урт өргөдөл гаргах процесстой тулгарах бөгөөд хураамж нь 35 евро (30 фунт стерлинг; 34 доллар)-аас 80 евро (69 фунт; 79 доллар) болж өсөх болно.

ЕХ-ны комисс "Москва Украины эсрэг түрэмгийллээ зогсоох хүртэл энэхүү нэмэлт төлбөр үргэлжлэх ёстой" гэж мэдэгдэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш нэг сая гаруй орос Европын холбооны орнууд руу аялжээ. ЕХ-ны комиссын дэд ерөнхийлөгч Маргаритис Шинас "Орос улс ЕХ-Оросын визний хэлэлцээрт үндэслэсэн итгэлийг бүрэн сүйтгэсэн" гэжээ.

ЕХ-ны Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен твиттер хуудсаараа дамжуулан "Орост ‘ердийнх шиг нэвтрэх боломж олгохгүй’ тулд визний гэрээг түдгэлзүүлэх хэрэгтэй" гэж мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Москватай байгуулж байсан визний хэлэлцээрийг түдгэлзүүлэхээр зарчмын хувьд тохиролцсоны дараа Мягмар гаригт ийм алхам хийжээ.

Украин болон ЕХ-ны зарим гишүүн орон бүхэлдээ хориг тавихыг уриалж байсан ч Франц, Герман зэрэг бусад орнууд шийтгэлийг улам нэмэхийг эсэргүүцэв. Гэсэн хэдий ч ОХУ-тай хиллэдэг ЕХ-ны зарим орнууд хилийн хяналтаа хэдийнэ чангатгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ЕХ-ны шийдвэр Оросын аялагчдын амьдралыг улам хүндрүүлэхийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр ЕХ-ны шийдвэрийг "Цуврал, үргэлжилсэн утгагүй үйлдлүүдийн бас нэг инээдтэй шийдвэр" гэж нэрлэсэн байна.

Саналын дагуу Оросын иргэд дараахь нөхцөл байдалтай тулгарна. Үүнд:

-35 еврогийн оронд 80 еврогийн өндөр хураамж

-Илүү урт өргөдлийн процесс

-Олон удаагийн визний хязгаарлалт

-Дэмжих баримт бичгийн жагсаалт зэргийг бүрдүүлж, нэвтрэх эрхтэй болох аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж