Монгол охин Өмнөд Солонгосын драфтад сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Монгол охин Өмнөд Солонгосын драфтад сонгогджээ

Монгол охин Өмнөд Солонгосын драфтад сонгогджээ

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн волейболын "V" лигийн шинэ тоглогчийн драфт  Сөүлийн өмнөд хэсгийн Чондам хотод Даваа гариг (2022.09.05)-т болжээ. Тус үйл ажиллагаа 2022-2022 оны "V" лигийн улирал эхлэхээс нэг сарын өмнө болов.

Драфтад 16 сургуулийн 49 тоглогч оролцсоноос 21 нь сонгогдсон байна. Хамгийн сүүлийн үеийн клуб болох "Pepper Savings Bank” анхны сонголтоор Мокпо охидын худалдааны дунд сургуулийн шилдэг, ирээдүйтэй Цэвээнравдангийн Орхоныг сонгож, "AI Peppers” багтаа элсүүлжээ.

КОВО журмын 83 дугаар дүрмийн дагуу шинэ залуу драфтад зөвхөн тухайн улсын иргэншилтэй гадаадын иргэд оролцох боломжтой. Гэсэн хэдий ч хэрэв иргэншил авах хүсэлт гаргасан бол тоглогч бусад бүх клубын зөвшөөрлөөр оролцох боломжтой юм.

Ц.Орхон нь “V” лигийн бүх клуб зөвшөөрсний дагуу драфтад оролцох боломжтой ч албан ёсоор тоглохын тулд иргэншлийн шалгалт өгөх шаардлагатай юм байна. Тэрбээр 2004 онд Монголд төрж, 2019 онд Солонгост ирсэн бөгөөд 2021 онд түүнийг "Солонгосын хүн орхоодой" корпорацийн Еум Хе Сонын эцэг, эх үрчлэн авч, Еум овогтой болжээ. Гэсэн хэдий ч тэрбээр Солонгосын иргэншил аваагүй байна. Ц.Орхон иргэншил тогтоох шалгалтад ирэх аравдугаар сард оролцох аж.

"Pepper Savings Bank"-ны менежер Ким Хён Сил Даваа гаригт "Иргэншил авах шалгалт аравдугаар сард явагдах бөгөөд Ц.Орхон "V" лигт тоглож эхлэхийн тулд тэнцсэн байх шаардлагатай. Яг одоо иргэншилтэй болох асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна. Энэ нь их чухал юм. Бид Орхоноос маш ихийг хүлээж байна. Тэрбээр клубын үндсэн тоглогчдын нэг болох боломжтой" гэж ярьжээ. Тус банк мөн "Sunmyung" охидын ахлах сургуулиас Ли Мин Соог авсан байна.

Эрэгтэй, эмэгтэй 2022-2023 оны "V" лиг аравдугаар сарын 22-нд эхэлж, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: KOREA JOONGANG DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж