Тэгш, сондгойгоор зорчуулах эсэхээр санал авч байна

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Тэгш, сондгойгоор зорчуулах эсэхээр санал авч байна

Тэгш, сондгойгоор зорчуулах эсэхээр санал авч байна

Нийслэлийн авто зам тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон гэж үзэн, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн турш автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэр гаргасан.

НИТХ: ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ

Энэ шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн билээ. Тухайлбал, НИТХ-аар оруулахаар бэлтгэсэн гэсэн юм.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дунд дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх асуудал багтаагүй байна.

Хотын дарга Д.Сумъяабазарын мэдээлснээр “Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл автомашиныг улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хөдөө орон нутагт хаягтай иргэд дугаар авахдаа харъяаллаараа дугаар авч, ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж байна” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан хуралдаанаар,
  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
  • Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  • Бусад асуудал хэлэлцэнэ.

10 САРЫН 5-Н ХҮРТЭЛ ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд ирэх сарын 5 хүртэл иргэдээс санал авч байгаа талаар мөн нийслэлээс мэдээллээ. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байсан аж.

Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642 мянга 315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин өнгөрсөн жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо нэг сая 122 мянга 644 байгаагийн 57 хувь буюу 642 мянга 315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна. Иймд иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалжээ.

ЭНД ДАРЖ САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж