ОХУ: Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

ОХУ: Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авна

ОХУ: Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авна

ОХУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгосоос олон сая пуужин, их бууны сум худалдаж авахаар зэхэж буй нь АНУ-ын тагнуулын шинэ мэдээгээр ил болжээ. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пат Райдерын мэдээлснээр, “Бид оросууд тусгайлан хүсэлт тавьсныг олж мэдсэн” гэв. Гэвч төлбөр мөнгө, тээвэрлэлтийн талаар тодорхой мэдээлэл хэлээгүй байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Одоогоор зэвсэг худалдаж авсан болон Умардын ямар нэг зэвсэг Украины байлдааны талбарт очсон шинж тэмдэг байхгүй байна. Гэхдээ энэ яриа хэлэлцээ нь Путин хэрхэн аргаа барж буйн илрэл. Тэд Иранаас нисгэгчгүй онгоц худалдаж авсан бол одоо Хойд Солонгосоос их бууны сум авах гэж байна” гэж хэлжээ. Түүнчлэн тэрбээр "Оросууд олон улсын тогтвортой байдал тал дээр хамгийн амжилтгүй орнуудтай харилцахыг хичээж байна" гэж хэлэв.

БНАСАУ-аас Москвад суугаа Элчин сайд саяхан Украины Донбасс дахь элч нартай уулзаж, хөдөлмөрийн цагаачлалын салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлжээ. Тодруулбал, Оросын эзэмшилд байсан газар нутгийг сэргээн босгох ажилд туслахын тулд барилгын ажилчдыг илгээх сонирхолтой байна гэв. Владимир Путин, Ким Жон Ун нар саяхан захидал солилцож, хоёр орны хооронд иж бүрэн, стратегийн тактикийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хэлэлцсэн.

Хэрвээ Хойд Солонгос улс Орос руу зэвсэг экспортолвол НҮБ-ын тогтоолыг зөрчсөн хэрэг болно. Тус улсыг бусад оронтой зэвсгийн экспорт, импортын харилцаа тогтоохыг хориглосон. Түүнчлэн ажилтан илгээх нь ч НҮБ-ын тогтоолыг зөрчсөн явдал юм.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж