941,870 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

941,870 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 573,242,787 төгрөгийн үнийн дүн бүхий 941,870 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +8.06%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +6.67%) болон "Таван толгой" ХК (TTL +1.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -14.44%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -12.00%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -11.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,983 ширхэг нэгж эрхийг 3,058,241 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.53 хувиар буурч, 34400.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,936,331,830,920 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж