Төрийн айлчлалаас бид юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Төрийн айлчлалаас бид юу хүлээх вэ?

Төрийн өндөрлөгүүд энэ сард олон улсын чухал арга хэмжээнд оролцох хуваарьтай. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-наас 8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож буй бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-нд НҮБ-ын 77 дугаар чуулганд оролцож үг хэлэх юм.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улсад айлчлахаар бэлтгэж буй гэх мэдээлэл бий. Тэдний уулзалтаас бид юу хүлээх вэ?


ЭГИЙН ГОЛЫН УЦС, БАРУУН БОСОО, ЗҮҮН БОСОО ТӨМӨР ЗАМЫН ТЭНХЛЭГИЙН АСУУДЛААР УУЛЗАНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын төр, засгийн удирдлагатай уулзан, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцоно.

Энэхүү чуулга уулзалтаар Ерөнхий сайд улс төрийн оролцооноос гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөсөн. Хоёр талын яриа хэлцлийг олон улсын түвшинд урагшлуулах, оролцооны хүрээг өргөжүүлэхэд эдийн засгийн чуулга уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн форумд маш тодорхой зорилттой оролцоно.

Эгийн голын УЦС, баруун босоо, зүүн босоо төмөр замын тэнхлэг, төмөр замын төв коридорын асуудал, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон Засгийн газрын гишүүд, томоохон компанийн удирдлагуудтай уулзах юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлнэ. Энэхүү нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээж үг хэлэх бөгөөд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөлийн дарга Мин Аунг Лайнг нар мөн өөрсдийн байр сууриа илэрхийлэх юм.

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛААР МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Тус чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл” сэдвийн дор есдүгээр сарын 22-ноос 26-нд болно. Энэ чуулганы даргаар энэ жилийн хувьд Унгар улсын иргэн ажиллана. Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо ажиллаж, уг чуулганы санал шүүмжлэлд оролцоно.

Ингэхдээ, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим улсын төрийн тэргүүнтэй төр засгийн уулзалт хийж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох бусад арга хэмжээнд оролцоно. Засгийн газрыг тэргүүлж Гадаад харилцааны сайд оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж