VS: Тэгш, сондгойг дэмжинэ, дэмжихгүй | News.MN

VS: Тэгш, сондгойг дэмжинэ, дэмжихгүй

VS: Тэгш, сондгойг дэмжинэ, дэмжихгүй

Энэ долоо хоногийн VS буландаа тэгш сондгойгоор зорчуулах эсэхээр эрх баригчдын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Тодруулбал, тэгш сондгойгоор явах нь замын түгжрэлийг бууруулж байгаа ч цаашид зөв шийдэл биш болохыг хэлж байна. Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоол, дугуйн замыг нэмэх, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх талаар саналаа уламжилж буй. Дээрх асуудлаар “дарга” нар ямар байр суурь илэрхийлснийг сонирхъё. 

​Д.Сумъяабазар:
Хотын дарга

Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-нд болох НИТХ-аар оруулна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс тэгш, сондгойг цаашдаа үргэлжлээд явна.

Нөгөө талаасаа автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт, оношилгоо зэрэг асуудлуудаар Авто тээврийн хэрэгслийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Тийм учраас хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношилгоогоо хийнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтууд оруулж байна. Ингэж байж Улаанбаатар хотод тулгамдаж байгаа инженерийн дэд бүтцийг бүрэн дүүрэн шийдэх бололцоотой гэж миний зүгээс харж байна. Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоохын тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна. Ингэж байж дэлхийн бусад орнуудын хотуудтай энэ тэнцэхүйц хот болж чадна.

Д.Амарбаясгалан
ЗГХЭГ-ын дарга

Дугаарын тэгш, сондгой дээр хотын даргаас эсрэг байр суурьтай байна. Дутуу дулимаг мэдээлэл гаргамааргүй байна.Сэтгэлийн хөөрлөөр бус тооцоо судалгаатай хандмаар байна.

Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-07 46.147.101.102

55878100 )) Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Gold 2022-09-07 202.55.188.113

Машины чанар чанар,цахилгаан болон Н2явдаг автобус , суудлын машин импортлох хууль эрх зүй хэрэгтэй байна.Энэ олон бүсчил,хэрэггүй баахан Хууль түүнийг дагаж засаг дарга ,НХД,БНХД газар хэлтсийн дарга нарын журам заавар хэрээсээ хэтэрлээ Эцэст нь Судалгаа Судалгаа Судалгаанд үндэслэн дайчин ажиллгаатай Засгийн газар Хотын дарга нар минь шинжлэх ухаан шинэ тех-лог түм түм байгааг анхаараачдээ хэчээл зүтгэл гаргаач дэээ үр дүн үр дүн 100 жил өө101 жил өнгөрч Бид 1890 онд л суугаад байгаа

Avatar

Монгол зан араншин 2022-09-07 64.119.16.229

Нийтийн тээврийн унаа хүрэлцээтэй цаг хугацаандаа ирдэг 1-р эгнээгээр явахад ямар ч саадгүй бол хэн илүү зардал гаргаж машинаар хэдэн цаг явж түгжрэлд орох юм вэ? Үе үеийн хотын арга нар Метро ярьсанаар бол 2020 онд Энхтайваны гудамж доогуур явах байсан.

Avatar

Б 2022-09-07 66.181.160.63

СУМЪЯАБАЗАР ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА СОЛИОРЧ БАЙХ НЬ УЛС ТӨР Л ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-09-07 192.82.90.50

1. ЮУНЫ ӨМНӨ НИЙСЛЭЛ БОЛОН ТӨВЛӨРӨЛ ИХТЭЙ ХОТУУД РУУ ШИЛЖИГСЭД ТАТВАР ТӨЛДӨГ ЖИШГИЙГ МӨРДӨХ НЬ ЗҮЙТЭЙ. ҮҮНИЙГ 90-ЭЭД ОНЫ ЭХЭЭР ЖИЛ ОРЧИМ МӨРДӨЖ БАЙТАЛ АРДЧИЛЛЫГ ӨМЧИЛСӨН ТАНХАЙ ЭТГЭЭДҮҮД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧЛӨӨ ГЭЖ СҮРЖИГНЭЖ БОЛИУЛСАН ТҮҮХТЭЙ ЮМ БАЙНА.
2. ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ АРГАА БАРСАН АРГА БОЛОВЧ ТҮР ХЭРЭГЛЭХ НЬ ЗҮЙ БАЙХАА. НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХҮНИЙ ЭРХТЭЙ ХУТГАЖ ТААРАХГҮЙ. НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР, ЭСВЭЛ ХУУЛЬ ГАРГАСАН Ч БОЛНО.
3. ХОТЫН ТӨВ РҮҮ ОЙРТОХ ТУТАМ ХУРААМЖ НЭМЖ АВАХ
4. ТЭГЭЭД БУСАД ГОЁ

Avatar

Н 2022-09-07 103.140.10.163

Нийтийн тээврээ хөгжүүл, таг өмхий автобусандаа 2-лаа суугаад яваад үзээрэй. Цэвэрхэн бол хэн ч сууна. Наад ажилчдаараа судалгаа шинжилгээгээ хийлгээ.

Avatar

хүннү 2022-09-07 202.55.188.40

Амарбаясгалан зөв ярьж байна. Үнэхээр хотын түгжрэлийг авто машинтай хобож ойлгох хэрэггүй. Түгжрэлд нөлөөлж байгаа бусад хүчин зүйлүүдээ харах ёстой. Сумьяабазарыхаар бол мөдхөн тэгш, сондгойгоороо бөглөрдөг болно. Яг хаана бөглөрөад байна? яагаад иргэд хотын төврүү тэмүүлээд байна? авто машиний нэвтрэх хурдыг бууруулдаг ойр ойохон байгаа гэрлэн дохио, явган хүний гарцуудыг яаж цөөөлөх вэ? гэдэгт анхаарах ёстой. Хотын төвд байрлалтай их дээд сургууль, зах худалдааны төвүүдийг яаж вэ? гээд л…

Avatar

H 2022-09-07 103.140.10.163

Нийтийн тээврээ хөгжүүл, дорвитой шинэчлэл хий, Өмхий автобусандаа та 2 2-лаа суугаад үз? Цэвэрхэн тохитой бол хэн ч сууна. Наад буг царайлсан ажилтнуудаа шахаж шаардаж судалгаа шинжилгээ хийлгэ??????????

Avatar

Уншигч 2022-09-07 64.119.26.51

Хэрэг эрхлэх сайд үнэнийг л хэлсэн байна, машины тоо улам бүр л нэмэгдэнэ гэж.

Avatar

Зочин 2022-09-07 202.21.127.28

Амарбаясгалаан энэ хот чинь говьалтай биш шүү. Одоохондоо өөр арга алга. Битгий хотын ажилд оролцоод лай болоод бай Зайл

Avatar

Зочин 2022-09-07 124.158.120.30

яармагаас хотын төв орох завханаас улаанбаатарт буухаас илүү цас явж байхад дөнгөж саяхан алба авсан амарбаясгалан хар толгойгоо бодож болохгүй

Avatar

Зочин 2022-09-07 66.181.160.63

МЕТРО БАЙДАГ БОЛ МАШИН УНАХ ХЭРЭГ АЛГА Л ДАА

Avatar

Иргэн 2022-09-07 202.131.236.170

Д.АМАРБАЯСГАЛАН Энэ хүн зөв яарьж байна
ЗГХЭГ-ын дарга

Avatar

Хотын дарга гэдэг ЗАнгарагтай байх хэргтэй дээ 2022-09-07 202.131.239.166

Засаг бүх зүйл оролцож Ингэж нэгнийхээ нэр нүүрийг барж яанаа. Яах аргагүй тулчихсан, тэгш сондгой бол ямар ч сонголтгүй хэсэг хэрглээд дараагийн ажлаа амжуулах амьсгаа авах л арга. Байр суурь гэж алга. Ичмээр юм.

Avatar

Зочин 2022-09-07 66.181.160.44

Ядаж өөрийнхөө тэнэгийг мэддэггүй мал юм даа. Ичиж сурах хэрэгтэй, боловсролгүй тэнэг бөхчүүд ийм байдаг юм уу эсвэл

Avatar

Зочин 2022-09-07 43.228.130.188

Үргэлжлэл….Хөдөөний авто машинуудыг хотод явахыг хязгаарлаж хотын 2 захад зогсоол бэлдсэн биздээ тэр их мөнгөнөөсөө.Налайх Хөшигт, 61 ийн гарам Хоолт , Эмээлт зэрэг газруудад газар эзэмшүүлээд суурин үүсгэж болохдоо.Ядаж Хотын захиргааны ажилчидаа автобус үйлчилүүлээд явуулж болноодоо. Нойморын хязгаарлалт чинь хүний эрх, Венийн кониванц ,үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохоос гадна машины тоог эрс нэмэгдүүлнэ шүү? Нилээд зүйлийг хийгдсэн юм шиг хийгээч гэсэн санаагаар бичлээ. санаа аваасай.

Avatar

Зочин 2022-09-07 66.181.160.14

Энэ одоо юун судалгаа яриад бнаа хаха тэг зогсолт болох гээд байхад тэр засагтаа орсон чойжоо нараа хотын төвд орон сууцны ширэнгэ бариулахыг нь болиочээ засгийн ажлаа хийгээчээ энэ балай эргүү МАНгарууд

Avatar

Зочин 2022-09-07 66.181.187.150

НИЙТИЙН ТЭЭВЭРИЙГ ТУЛТАЛ ХӨГЖҮҮЛ ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2022-09-07 66.181.160.14

Хотын дарга.энэ олон жилийн хот төлөвлөлтгүй явсны гайтай тэмцэж аргаа бараад л тэгш сондгой гэж бга байхоо харин тэр хүйтэн царайт юун ч завтай юм бүх юманд оролцож чухал царайлж попрох гэж

Avatar

zochin 2022-09-07 66.181.160.12

nogoo metro ene ter ni haaana bga ym bol, Bogd uuliig nuhelen l gene, duujin ymar teever ch gelee talbai deer garaad l bsan, dandaa oorsdiinhoo zuudendee zuudelsen yma hiihgeed jiriin ardiigad bagalzuurdah ym da

Avatar

зочин 2022-09-07 202.21.127.142

Энэ Сумъяа мэдлэг чадвар их муу юм аа. Бүр арай л хөлдүү нөхөр юм.

Avatar

Зочин 2022-09-07 202.126.90.156

энэ хотын төвдөө л ахиж байшин бариулмааргүй бнадаа.шаваад байхаар энэ 1 тойрогтоо хүссэн хүсээгүй л түгжрэнэ шдээ

Avatar

Зочин 2022-09-07 43.228.130.188

Түгжирэл гэж олонч жил ярилаа ихч мөнгө хуссан байх даанч ажил болохгүй юм.Би сануулаад өгье. Метроо яасан, Дүүжин тээвэр юу болсон.Хот тойрсон агаарын зам хийсэн үү? Өнөө яармагаас хотруу тавих агаарын галт тэрэг эвдэрсэн үү?Хөдөө аймгуудад их дээд сургуулиудыг нүүлгээд дуусаж бн уу?Захууд хотоос гараад тохижиж байх шиг бн тиймээ.Сургуулиудыг дүүрэг хороогоор нь бүсчилж сургуульд хамаруулж дийлж бн уу?Буруу рультэй авто машин орж ирэхээ больсон биздээ.

Avatar

Зочин 2022-09-07 150.129.141.187

Булчингийн бодлого хол явахгүй л дээ. Эдийн засгийн аргаа илүү хөгжүүл. Төвийн замуудаар явяа гэвэл мөнгөө төл. Төвд зогсоё гэвэл бас л мөнгө ….

Avatar

ХУУЛЬЧ 2022-09-07 202.179.25.212

ТЭГШ СОНДГҮЙДОО БИШ Л ДЭЭ . АСУУДЛЫГ УГЛУУЛГААР НЬ ХЭТИЙН БОДЛОГО, АЛСЫН ХАРААГҮЙ ,ПОПДОЖ АМЬ АРГАЦААЖ ИРСЭНИЙХ Л ДЭЭ ,,,,УГ НЬ ГААЛЬ,ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ТАВАР ,ХУРААМЖ ,ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООТОЙ ИРГЭДЭД ТААТАЙ БИШ Ч ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛД ХЭРЭГТЭЙ .,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ МАЛ АЖ АХУЙЧ НЭГДЛИЙН ДАРГЫН АРГААР ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖАА ТАЛААС НЬ ХАРАХААР ТЭР .

Avatar

Баатараа 2022-09-07 64.119.24.111

Сэтгэлийн хөөрөлтэй Сумъяазар сумка

Avatar

Зочин 2022-09-07 66.181.181.169

цэг таслал юм ойлгохгүй хотын төвд барилга барих зөвшөөрөл НАРАН группд өгөөд яавал түгжрээх вэ гээд мөнгөний төлөөл явдаг нoвш болохоороо тэгш сондгой гэж хуцаад түүнийгээ ажил хийсэн болгох гээд зүтгэж байна. хотын төвд бус цагийн хязгаарлалтгүй бүсэд бүр их тоүгжээ үүсдэг болсоныг ойлгох ухаан байхгүйдээ. тэд ямар түүгээр явах биш жинхэнэ төсвийн мөнгийг гулгуулагчид

Avatar

Зочин 2022-09-07 192.82.92.204

Хотод автозамын түгжрэл биш, харин худлаа ярьдаг ярьсан хэлснээ санадаггүй энэ Сум-ка асуудал болж байна шүү, хахаха

Avatar

Ж 2022-09-07 150.129.143.238

АМАРБАЯСГАЛАН МЭТИЙН ХӨГИЙН ХҮМҮҮСТ ТААЛАГДАХ ГЭСЭН АРЧААГҮЙ БОДОЛТОЙ ХҮМҮҮС ОГЦОРВОЛ ТААРНА ЗОРИГТОЙ ШИЙД ГАРГААД ТЭГШ СОНДГОЙГООР ЯВУУЛ БҮТЭН ӨДӨР ЗАМ ДЭЭР ХАМАГ ЦАГ АЖИЛАА АЛДААД ЗОГСОЖ БАЙХААР ШУУД ТЭГШ СОНДГОЙГООР ДЭЭР ШҮҮ БҮХ ХҮНД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ ШҮҮ АМАРБАЯСГАЛАН ГУАЙ

Avatar

Зочин 2022-09-07 66.181.160.63

Уг нь жолооч нар нь дүрмээ л баримталчихвал түгжрэлгүй л болчих юм байгаам л даа …..

Avatar

Зочин 2022-09-07 202.70.44.46

Автомашин бол хувийн өмч. Хувийн өмчийг зөвхөн хуулиар л хязгаарлах Үндсэн хуулийн суурь зарчим бий. Төр зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй ч энэ нь зөвхөн хуулиар дамжин хэрэгжих ёстой. Ер нь зах зээлийн эдийн засагтай, ардчилсан, чөлөөт нийгэмд хүний эрхийг дээдлэн төрийн зохицуулалтыг зөвхөн эдийн засгийн хөшүүргээр буюу татварын системээр дамжуулан хэрэгжүүлдэг.

Avatar

Зочин 2022-09-07 118.101.236.98

Энэ тэнэг,мэдлэггүй,боловсролгүй,шуналтай бөхийг явуулаачээ.Түгжрэл цэгцэртэл гэнэ үү…Тэгвэл ч зарим хүний нас хүрэхгүй шүү

Avatar

Зочин 2022-09-07 202.126.88.122

Сайданцар Амар гуай та нар хэдэн жил тооцоо хийх гэсийн х****а чи л хийж чадахгүй оркуудаас үнэлгээ авах гэсэн бас нэгэн хөгийн гар гарч ирлээ зайлаараа

Avatar

Зочин 2022-09-07 202.126.89.54

Хөдөөний автомашин хот дотор хөдөлгөөнд орллцохыг хлриглох.Орвол шөнө 2 цагаас 5 цагхооронд .Эмээлт налайхаас хотын зах хүртэл богино зай автобус тахсины тээвэр бий бболгох .Ингэвэл гжр хорооллынхон хот дотохтахси үйлчилгээ хийхгүй.Иргэд өртөөчилж явах боломж гаргах

Avatar

Зочин 2022-09-07 202.21.98.238

СУМКАГ ЗАЙЛУУЛЖ МЭРГЭЖЛИЙН МЕНЕЖЕР АЖИЛЛУУЛ. МАН ОНИГОО ОНИГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж