VS: Тэгш, сондгойг дэмжинэ, дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

VS: Тэгш, сондгойг дэмжинэ, дэмжихгүй

Энэ долоо хоногийн VS буландаа тэгш сондгойгоор зорчуулах эсэхээр эрх баригчдын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Тодруулбал, тэгш сондгойгоор явах нь замын түгжрэлийг бууруулж байгаа ч цаашид зөв шийдэл биш болохыг хэлж байна. Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоол, дугуйн замыг нэмэх, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх талаар саналаа уламжилж буй. Дээрх асуудлаар “дарга” нар ямар байр суурь илэрхийлснийг сонирхъё. 

​Д.Сумъяабазар:
Хотын дарга

Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-нд болох НИТХ-аар оруулна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс тэгш, сондгойг цаашдаа үргэлжлээд явна.

Нөгөө талаасаа автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт, оношилгоо зэрэг асуудлуудаар Авто тээврийн хэрэгслийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Тийм учраас хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношилгоогоо хийнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтууд оруулж байна. Ингэж байж Улаанбаатар хотод тулгамдаж байгаа инженерийн дэд бүтцийг бүрэн дүүрэн шийдэх бололцоотой гэж миний зүгээс харж байна. Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоохын тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна. Ингэж байж дэлхийн бусад орнуудын хотуудтай энэ тэнцэхүйц хот болж чадна.

Д.Амарбаясгалан
ЗГХЭГ-ын дарга

Дугаарын тэгш, сондгой дээр хотын даргаас эсрэг байр суурьтай байна. Дутуу дулимаг мэдээлэл гаргамааргүй байна.Сэтгэлийн хөөрлөөр бус тооцоо судалгаатай хандмаар байна.

Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж