ОПЕК+ газрын тосны олборлолтоо 100 мянган торхоор бууруулна | News.MN

ОПЕК+ газрын тосны олборлолтоо 100 мянган торхоор бууруулна

ОПЕК+ газрын тосны олборлолтоо 100 мянган торхоор бууруулна

ОПЕК+ газрын тосны олборлолтоо 100 мянган торхоор бууруулна

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/-ын сайд нарын 32 дахь уулзалтад оролцогчид ирэх аравдугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 100 мянган торх буюу дэлхийн эрэлтийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулахаар шийджээ.

Тэд дэлхийн эдийн засаг саарах вий гэх болгоомжлолын улмаас унаад буй газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо бага хэмжээгээр бууруулахаар ийнхүү тохиролцсон аж. Хэрэв тогтворгүй байдал үргэлжилсээр байвал “ОПЕК”-ийн даргалагч орон болох Саудын Араб хэдийд ч ээлжит бус хурал зарлах тухайд санал нэгджээ.

Саудын Арабын тал өнгөрсөн сард газрын тосны үнийн хэт их хөдөлгөөнийг зохицуулахын тулд “ОПЕК+” олборлолтыг бууруулж магадгүй талаар мэдэгдсэн билээ. Нэг торх нь зургадугаар сард 120 ам.долларт хүрсэн “Brent” маркийн газрын тосны үнэ дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдалтай холбоотойгоор 95 орчим ам.долларт хүрч буураад байна.

ОХУ-ын Шадар сайд Александр Новак өнгөрсөн Даваа гаригт “ОПЕК+” дэлхийн эдийн засгийн өсөлт сул байх төлөвтэй байгаатай холбогдуулан олборлолтоо бууруулахаар тохиролцлоо гэж мэдэгджээ. Үүнээс гадна Иран 2015 онд томоохон гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээгээ сэргээвэл Тегран түүхий газрын тосоо зах зээлд эргэн нийлүүлж эхэлж магадгүй байгаа нь үнэ буурахад мөн нөлөөлсөн байна.

Эх сурвалж: DW, VOA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-07 46.147.101.102

52114607 _____ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү -> https://cutt.ly/girl01646

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж