“Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

“Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд алтан медаль хүртжээ

“Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд алтан медаль хүртжээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, нийслэлийн 69 дүгээр сургуулийн Ч.Бямбадорж багштай “Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд БНСУ- д болсон "Seoul dance international 2022" олон улсын тэмцээнд 17 орны хүүхдүүдийг ардаа орхин түрүүлж, алтан медаль хүртжээ.

Тус хамтлагийн хүүхдүүд өмнө нь Монголд Улсад  болсон тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцож, хүрэл медаль, Орос-Монголын хамтарсан “Алтан гадас” бүжгийн олон улсын наадмаас тусгай байрын шагнал авсан зэрэг олон амжилт гаргаж байв.

"Хөх толботон" хамтлагийн авьяаслаг хүүхдүүд өнөөдөр (2022.09.07) 13.00 цагийн үед эх орондоо ирэх юм байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж