Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, нийслэлийн 69 дүгээр сургуулийн Ч.Бямбадорж багштай “Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд БНСУ- д болсон "Seoul dance international 2022" олон улсын тэмцээнд 17 орны хүүхдүүдийг ардаа орхин түрүүлж, алтан медаль хүртжээ.
Тус хамтлагийн хүүхдүүд өмнө нь Монголд Улсад болсон тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцож, хүрэл медаль, Орос-Монголын хамтарсан “Алтан гадас” бүжгийн олон улсын наадмаас тусгай байрын шагнал авсан зэрэг олон амжилт гаргаж байв.
"Хөх толботон" хамтлагийн авьяаслаг хүүхдүүд өнөөдөр (2022.09.07) 13.00 цагийн үед эх орондоо ирэх юм байна.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ