Зэсийн үнэ 2023 онд 9142 долларт хүрэх хүлээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 2023 онд 9142 долларт хүрэх хүлээлттэй байна

Зэсийн үнэ 2023 онд 9142 долларт хүрэх хүлээлттэй байна

Зэсийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ цар тахлаас сэргийлэх зорилгоор томоохон аж үйлдвэрийн хотуудад хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тус улсын аж үйлдвэрийн салбарын борлуулалтын менежерийн индекс сүүлийн саруудад агшиж, зэсийн эрэлт буурчээ.

Лондоны металлын бирж дээр өчигдөр (2022.09.06) зэсийн үнэ тонн нь 7621 ам.доллар байв. Нэг тонн зэсийн үнэ 2022 оны зургадугаар сард дунджаар 9,024 ам.доллар байсан бол долдугаар сард 7,525 ам.доллар болж унажээ.

Нийлүүлэлт талаас Чили улсад усны хомсдол, Австрали улсад ажиллах хүчний хомсдол үүссэн хэдий ч зэсийн эрэлт нийлүүлэлтээ давж буурчээ. Зэсийн үнэ дунджаар 2022 онд 9282 ам.доллар/тонн, 2023 онд 9142.3 ам.доллар/тоннд хүрэх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж