Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

FASHION
Орчин цагийн “E-Girl”

Цаг үе өөрчлөгдөх тусам хүмүүсийн стиль, имиж солигдож байдаг. Гудамжаар алхах үед нэг л эмо атлаа голдуу онцгой загварын хувцаслалт олж харж байна уу? Охид нүдээ тодоор будаж, үсээ өнгө өнгөөр будаж буй бол хөвгүүд урт үстэй, гинж зүүлт зэргийг хослуулах болжээ. Одоогоос 10-аад жилийн өмнө "Hello Kitty” шил, “Ulzzang” стиль мода байсан бол сүүлийн үед “E-Girl, E-Boy” стиль тренд болж байна. Тус тренд "Electric” гэх үгээс эхлэлтэй аж.

“TikTok” гэх мэт платформ хамгийн том трендүүдийн нэгийг дэлхий нийтэд танилцуулсан. Энэхүү цахим чиг хандлага өсвөр нас, залуучуудыг хаа сайгүй дагахад хүргэж байгаа бөгөөд "мода"-наас шинж тэмдэг харагдахгүй байна. Хэдийгээр “E-style” гоо зүйн талаар тодорхой тодорхойлолт байхгүй ч энэ нь хэв маяг гэхээсээ илүү догшин мэдрэмж төрүүлдэг. Хатуухан хэлэхэд, энэ стиль шинэ эрин үе бөгөөд дотроо олон тооны дэд ангилал, олон кроссовер хэрэгсэл агуулдаг байна. Хар судалтай, урт ханцуйтай цамцнаас эхлээд хурц зовхины контур, том тууз бүхий цамц хүртэл энэ дүр төрхийг хялбархан бий болгоно.

Тэгвэл “Еlectric” загварын имиж хэрхэн бүрэлддэг вэ? Ямар хувцас, хэрэгсэл ашиглаж, бусад загвараас ялгардаг болохыг сонирхъё.

Мэдээж хар, цагаан судалтай хувцас хамгийн эхний “must have” юм. Үүний дараа неон өнгөтэй ямар ч хувцас, эдлэл байж болно. Элдэв зурагтай том график футболк нь "E-Boys”-ын гол дүр төрх аж. Ихэвчлэн тус имижийг бий болгохын тулд "Балчир вампир" мэт хувцаслах хэрэгтэй юм.

Үүнээс гадна элдэв гинж, гоёлын зүүлт, бөгжүүдийг мартаж болохгүй. Эдгээр жижиг зүйлс нь загварын гол чиг хандлагыг бий болгодог увдистай. Өмд, эсвэл юбка өмсөхдөө гинж унжуулсан байх нь “E-Girl, E-boy” загварын гол амин сүнс гэж хэлж болно.

Мөн ихэвчлэн загасны тор мэт трико өмсдөг. Энэ нь готик загвартай төстэй ч чимхлүүр имиж бүрдүүлэлтийн нэг хэсэг юм. Орчин үед хүмүүс өөрсдийн хүслээр хувцаслах сонирхолтой болсон тул та ч мөн энэхүү загварыг илүүтэй судлаад үзээрэй.

Эх сурвалж: VOGUE, TREND

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж