“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг саатуулах хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг саатуулах хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байна

“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг саатуулах хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байна

Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн наймдугаар сарын 2-нд саатуулсан. Учир нь уг хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай дээр цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал санхүүжилттэй байсан нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдоод буй.

Тэгвэл тус хөдөлгөөний гишүүдтэй холбоотой шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас саатуулах хугацааг өнгөрсөн сард 30 хоногоор сунгасан. Харин энэ хугацааг дахин сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэлээ.

Тэднийг өмнө нь төв талбайд суулт зарлах үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг санхүүжүүлсэн зэвсгээр хангасан байж болзошгүй гэж саатуулсан талаар тагнуулын байгууллага өмнө нь мэдээлж байв. А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бол хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөн нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэгдэн шалгагдаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхөн зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэж тагнуулын байгууллага үзжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа, гэмт хэрэг гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Тус хөдөлгөөнийхнийг саатуулсан асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр, Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Гэтэл туурга тусгаар улсын дотор дахин нэг тусгаар тогтнол нэртэй экстремист үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалттай байж болохгүй. Үүнийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн учир зөвшөөрлийн дагуу саатуулсан. Шалгаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Дэлхийн аль ч ардчилсан улс оронд цэрэгжсэн ийм үйлдэл хийж болохгүй.

Энэ үйл явдал зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Эхлээд үндэсний хувцастай эхэлсэн бол дараа нь цэрэгжсэн байдал руу шилжсэн. Тиймээс хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажил явуулж байна гэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж