“Орон нутгийн машин нийслэлд явбал татвар төлнө”

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

“Орон нутгийн машин нийслэлд явбал татвар төлнө”

“Орон нутгийн машин нийслэлд явбал татвар төлнө”

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн анхаарлын төвд буй асуудал бол түгжрэл. Намрын оргил ачааллын үед хот тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон тул аргагүйн эрхэнд улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарласан. Гэвч энэ шийдвэрийг зарим хүн шүүмжилсэн. Учир нь нийслэлийн төсөвт түгжрэлийг бууруулах ажилд тусгайлан 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байж иргэдийн эрхийг зөрчиж, дугаарын хязгаарлалт хийж байна гэсэн юм.  Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг төсвийн задаргааг танилцууллаа.

Тэрбээр "2022-2024 онд  нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтын ажлыг автозамын түгжрэлийг буруулах ажилд зарцуулна. Энэ жил төслийн анхны хөрөнгө оруулалт болох 114.4 тэрбум төгрөгийг НИТХ баталсан. Бид энэ хүрээнд нийт 12 багц ажлыг хийж гүйцэтгэж байна. Нэгдүгээрт, газар чөлөөлөлтийн ажилд 75 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хоёрдугаарт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил хийж, энэ жил 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Одоогийн байдлаар 100 гаруй автобусыг оруулж ирээд байна. Энэхүү ажлын урьдчилгаа төлбөрт 76 тэрбум төгрөг зарцууллаа.

Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад 100 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс шийдвэрлээд байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн цэцэрлэгүүд 138 мянган хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай боллоо. Ирэх жилд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн, бид 13 байршилд зам засварын ажилд 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Мөн хайс хашаа буулгах ажилд 31 мянган тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм.

Цаашлаад нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд зам тээврийн удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлнэ. Энэхүү ажилд 22.3 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

RFS буюу ухаалаг систем нэвтрүүлснээр нийслэлийн түгжрэл 50 хувиар буурна. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн технологийн инженерүүдийн бүтээж буй хяналтын системээр уулзвар дээр байрлуулсан камераар машинуудыг хянаж, тухайн машин нийт хэдэн км зам туулсныг бүртгэнэ.

Улмаар орон нутгийн болон хотын машинуудыг таньж ялган, өөр өөр төлбөр ногдуулна.

Орон нутгийн машин нийслэлийн замд явсан км тутамдаа 45 төгрөг, хотын жолооч нар 15 төгрөг төлнө. Мөн Улаанбаатар хотын замын төлбөр моторын багтаамжаас хамаараад жижиг машин 20 мянга, том машин 40 мянган төгрөг төлдөг суурь үнийг хэвээр хадгална.

Авто зогсоолын хүрэлцээ муутай Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 5-9 давхар авто зогсоол барина.

Нийт арван байршил сонгосон ч газар чөлөөлөлтийн улмаас энэ ажил удаашралтай байна. Авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулна. Ингэхдээ таны машиныг шууд ачихгүй, эхний удаад сануулна. Хоёр дахь удаа торгох бол гурав дахь удаад ачна. Ингэхдээ журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж