Орон нутгийн нислэгүүдийн тийзийн үнийг буулгана

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгүүдийн тийзийн үнийг буулгана

Орон нутгийн нислэгүүдийн тийзийн үнийг буулгана

Цар тахлаас шалтгаалж агаарын тээвэрлэгч компаниудын хувьд алдагдалтай ажилласан гэдгийг албаныхан өнгөрсөн жилээс хойш мэдээлж буй. Гэвч Монгол Улс гадаадын жуулчдыг татахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх нь 2022 оны том зорилго. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг ирэх есдүгээр сар хүртэл хаасан. Тэгвэл дээрх хязгаарлалт тогтоосон зарим аймаг руу үйлдэх нислэгийг өнгөрсөн наймдугаар сараас сэргээх, мөн зорчигч ихтэй нислэгүүдийн хуваарийг нэмэх талаар авиа компаниуд шийдвэр гаргаад байна. Мөн авиа компаниуд орон нутгийн нислэгүүдийн тийзийн үнийг цаашид үе шаттайгаар буулгахаар судалж байгаа аж.

Тухайлбал,“Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж орон нутгийн Увс зэрэг зарим аймгийн нислэгүүдээ цуцлаад байсан бол сэргээсэн байна. Ингэхдээ нэг талын нислэгийн үнийг 200 мянган төгрөг болгож буулгажээ.

Увсаас гадна Өлгий, Ховд, Завхан руу долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэж байгаа аж. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй. Зуны нислэгийг барьцаа шаардахгүйгээр явуулах боломжгүй. Аль болох өмнөхөөс багасгаад явж байгаа. Нөгөө талдаа аялал жуулчлалын компаниудын хариуцлагын асуудал байдаг учраас барьцаагүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн юм. Харин тур операторуудын зүгээс агаарын тээвэрлэгч компанийн гэрээний нөхцөлийг уян хатан болгож, дотоодын аялагчдыг ч орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газар руу чиглэх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэйг илэрхийлж байна.

Ямартай ч агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгийн үнийг буулгахаар судалж эхлээд байгааг иргэд сайшааж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж