Гэрэлтүүлэг асч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлэг асч эхэллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны Зүүн баянцагааны гудамжуудад өнгөрсөн жил гэрэлтүүлэг тавьсан бөгөөд өвлийн хэд хоногт асаад ажиллахгүй болсон юм. Харин дээрх гэрэлтүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн дахин “амь” орсонд Зүүнбаянцагааныхан баяртай байна. Гэхдээ өнгөрсөн өвлийнх шиг хэдэн өдөр гэрэлтээд таг болчих вий гэж санаа зовниж буй юм. Гэрэлтүүлгийг Нийтийн аж ахуйг тохижуулах газар, мөн Сонгинохайрхан дүүрэг хамтран хөрөнгө гарган, шийджээ. Гэрэлтүүлгийг 21.00-06.00 цагт хүртэл асааж байгаа гэнэ.

Судалгаагаар гэрэлтүүлэгтэй гудамжинд орой, үдшийн цагаар гэмт хэрэг гарах нь багасдаг нь батлагдсан тул дээрх газрууд хамтран уг ажлыг хийсэн юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж