Гол мөрний усны түвшин ахиу байна

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Гол мөрний усны түвшин ахиу байна

Гол мөрний усны түвшин ахиу байна

Ус цаг агаар, орчны газраас мэдээлснээр энэ сард ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна гэлээ. Тухайлбал, Сэлэнгэ мөрөн болон Орхон голын дунд болон адаг хэсгээр 30-60 см, Хэнтийн нуруунаас эх авах Хараа, Ерөө, Сөгнөгөр, Туул, Хэрлэн зэрэг голууд 10-60 см байна.

Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс голууд нь 10-30 см-ээр усны түвшин нэмэгдэхээр байна. Харин Хангайн нуруунаас усжих Хануй, Түй, Богд, Завхан голууд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Иймд гол, усны эрэг дагуу байрлах айлууд үер, усны аюулаас болгоомжилж, эцэг эхчүүд болон хүүхдийг анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж