ДБЭТ 60 дахь улирлын тоглолтын хөшгөө "Хунт нуур"-аар нээнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

ДБЭТ 60 дахь улирлын тоглолтын хөшгөө "Хунт нуур"-аар нээнэ

ДБЭТ 60 дахь улирлын тоглолтын хөшгөө "Хунт нуур"-аар нээнэ
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 дахь улирлын нээлтийн тоглолтоо "Хунт нуур" балетаар хөшгөө нээх гэж байна. Тодруулбал, аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд дэлхийн гранд дуурь Ж.Верди "Аида", аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковский "Хунт нуур" балетын тоглолтуудаар хөшгөө нээх нь ээ.
Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт бүтээл "Хунт нуур" балетыг сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог.

"Хунт нуур" балет манай дуурийг театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан юм.

“Хунт нуур” балет нь балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг, 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон бүтээл юм. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийг бичиж анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны гуравдугаар сарын 4-нд тоглосон. Өдгөө “Хунт нуур” балетыг дэлхийн олон театрт өөр өөр хувилбар, тавилтаар тоглодог ч Мариус Петипа, Лев Иванов нар сайжруулсан хувилбарт үндэслэсэн байдаг байна. “Хунт нуур” балетын цомнолыг хорон санаат хүлэг баатрын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж