Франц, Герман улсууд нэгнээ эрчим хүчээр хангана

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Франц, Герман улсууд нэгнээ эрчим хүчээр хангана

Франц, Герман улсууд нэгнээ эрчим хүчээр хангана

Герман улс байгалийн хий, цахилгаан эрчим хүчний хямралд ороод буй. Тиймээс хэрвээ шардлагатай бол Франц улс тэднийг хийгээр хангахад бэлэн гэж ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр /2022.09.05/ хэллээ. Энэ нь Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын эсрэг Европын эв санааны нэгдмэл байдлыг харуулж буй аж. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярисны дараа уг мэдэгдлийг хийжээ.

“Германд манай хий хэрэгтэй. Бидэнд харин Европын бусад орноос, тэр дундаа Германаас эрчим хүч хэрэгтэй” гэж Макрон хэлсэн. Франц улс Германд хий нийлүүлэхэд шаардлагатай холболтуудыг ойрын үед эцэслэн шийдвэрлэнэ гэв. Францын хувьд урт хугацааны туршид цахилгаан эрчим хүчээ гаднаас экспортолсоор ирсэн. Тус улс цөмийн станцуудын техникийн асуудлаас болж хөршүүдээсээ тусламж авах шаардлагатай болсноо мэдэгдсэн юм.

Европын холбооны гишүүн 27 орон өвлөөс урьтаж хямралын эсрэг хариу арга хэмжээ авахаар хичээж байна. Орос улс байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосон тул Европт хийн үнэ өссөн. Европын холбооны эрчим хүчний сайд нарын уулзалт ирэх Баасан гаригт болно. Түүнээс урьтаж Франц улс байгалийн хийг Европоос худалдаж авахыг эрмэлзэж байна. Мөн эрчим хүчний үнийг хянахын тулд холбооноос арга хэмжээ авахыг уриаллаа.

Энэ өвлийг давахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйг Францын ерөнхийлөгч анхааруулсан. Тэрбээр өвөл дулаахан байгаа үед агааржуулагчаа унтрааж, халаалтыг 19 хэм хүртэл тохируулахыг уриалжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж