Дуучин Үүрээгийн анхны бие даасан тоглолт Баасан гаригт болно

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Дуучин Үүрээгийн анхны бие даасан тоглолт Баасан гаригт болно

Дуучин Үүрээгийн анхны бие даасан тоглолт Баасан гаригт болно

 "Чиний хайранд", "Чамайгаа санахаар", "Чамайгаа оллоо" зэрэг дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайх урлагаас нэг хэсэг хөндийрсөн ч эргэн ирээд буй. Тэрбээр энэ Баасан гаригт анхны бие даасан "Дурсамж амьдрал" тоглолтоо хийх юм. Тоглолт "UG PALACE"-д болох бөгөөд тоглолтод түүний шинэ уран бүтээлүүд болон бүх "HIT" дуунууд дуулагдах аж.

Мөн түүнтэй хамтран дуулдаг бүх уран бүтээлчид ирж, шилдэг дуунуудаараа бэлэг барих юм байна.

Монголын рок попын ертөнцөд өнгө нэмж орж ирсэн дуучин Үүрээг танихгүй хүн ховор. Тэрбээр нэгэн цагт дуучин Н.Мөнхбаттай дуэт дуулж олны сонорыг мялааж байсан гайхалтай уран бүтээлч.

Удтал нам гүмхэн байсан тэрбээр анхныхаа бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх уран бүтээлийн тоглолтоороо фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.

Мэдээж түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд нь хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг уран бүтээлчид түүний тоглолтод хамгийн сор болсон дуунуудаар үзэгчдэд бэлэг барихаар болжээ. Нэг үе урлагийн тайзнаа залуусыг уярааж байсан Үүрээ гэнэт гарч ирсэнд фенүүд нь ихэд олзуурхаж түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж буйгаа сошиалаар ч илэрхийлэх болсон. Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн дуучин Үүрээ дахин тайзнаа гарч үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж