Хятадын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсгэж, байшин барилгуудыг чичрүүлсэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад зах нь 65 хүн амиа алджээ. Мөн олон зуун хүн шархадсан гэж тус улсын төрийн хэвлэлүүд Мягмар гаригт мэдээлэв. Тектоник хавтангууд хоорондоо нийлдэг, байнга газар хөдлөлтөд өртдөг Сычуань мужийн Лудин уулархаг бүсэд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос нэг өдрийн дараа өөр 16 хүн сураггүй алга болсон байна. Газар хөдлөлт нь 21 сая оршин суугчтай Чэнду мужийн төв барилгуудыг доргиосон аж.
Төвөдийн өөртөө засах орны Гарзе мужийн Мокси хотод цахилгаан тасарч, байшин барилга эвдэрч, 37 хүн амь үрэгджээ. Албан ёсны Синьхуа агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас аюулд өртсөн 50 мянга гаруй хүнд зориулж майхан барьсан байна. Тус улсын "CCTV" телевиз аврах багийнхан Мокси хотын нурсан байшингаас бэртэж гэмтээгүй эмэгтэйг гаргаж байгааг харуулсан. Ихэнх барилгууд нь мод, тоосго холилдсон, нурсан байв. Ойролцоогоор 150 хүн янз бүрийн зэрэгтэй шархадсан байна.
Өөр 28 хүн хөрш зэргэлдээх Яан хотын захад орших Шимиан мужид амиа алджээ. Мокси хотод голдуу 248 хүн шархадсан бөгөөд 12 хүн сураггүй алга болсон байна.
Эх сурвалж: NIKKEI ASIA
Холбоотой мэдээ