"Үлдсэн 50 сургуулийн автобусыг энэ сард оруулж ирнэ"

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

"Үлдсэн 50 сургуулийн автобусыг энэ сард оруулж ирнэ"

"Үлдсэн 50 сургуулийн автобусыг энэ сард оруулж ирнэ"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд 2019 онд “UB school bus” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн туршилтыг 2019 оны арваас арванхоёрдугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Тиймээс хэрэгжилтийг хангаж ажиллахаар нийслэлээс зарласан тендерт “Моннис моторс” ХХК шалгарсан.

Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Моннис моторс” групп 75 автобус нийлүүлэх гэрээг байгуулж байсан. Өнөөдрийн байдлаар 25 автобусыг нийлүүлсэн байгаа бөгөөд үлдсэн 50 автобусыг зургадугаар сард нийлүүлэх байсан ч хугацаа нь хойшлогдож наймдугаар сарын 31-нд нийлүүлэхээр болсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл үлдсэн 50 автобус ирээгүй байгаа тул өчигдрөөс 25 автобус дөрвөн чиглэлд сурагчдад үйлчилж эхэлсэн. Үлдсэн 50 автобус орж ирснээр шинээр хуваарилалт хийн явуулахаар байгаа аж.

Уг үлдсэн автобусны талаар “Моннис” группийн гүйцэтгэх захирал Ч.Чинзоригт хэлэхдээ “Тухайн үлдсэн 50 автобусыг энэ сардаа багтаан оруулж ирэхээр ажиллаж байна. Хил гаалийн асуудал болон бусад асуудал гарахгүй бол ойрын хугацаанд оруулж ирнэ” гэлээ.

Харин хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой хотын дарга Д.Сумъяабазар холбогдох мэргэжилтнүүдэд сургуулийн автобусны аюулгүй байдал, хүрэлцээ зэрэгт онцгой анхаарах үүрэг өгсөн.

Өнгөрсөн жил 25 автобус 25 чиглэлд давхардсан тоогоор 4300 орчим хүүхдийг тээвэрлэж байсан бол энэ жил 8000 орчим хүүхэд тээвэрлэх тооцооллыг хийжээ.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж