"Ирэх оны төсвийн хувьд илүү гэгээлэг төсөөлөлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

"Ирэх оны төсвийн хувьд илүү гэгээлэг төсөөлөлтэй байна"

"Ирэх оны төсвийн хувьд илүү гэгээлэг төсөөлөлтэй байна"

Монголын банкны холбооноос өнөөдөр (2022.09.06) банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцууллаа. Энэ үеэр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амараас зарим асуултад хариулт авснаа хүргэе.


-Ирэх оны төсөв хүнд төсөв болно гэж эдийн засагчид хэлж байна. Банкны холбооны төсөөлөл ямар байна вэ?

-Би илүү өөдрөг төсөөлөлтэй байна. Учир нь, Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орчихвол хамаагүй их хэмжээний нүүрс гаргах боломж нээгдэнэ. Тээврийн зардал буурна. Уул уурхайн орлого төслийн орлогыг нэмэгдүүлэх талдаа илүү дэмжлэгтэй байдаг. Хүртээмж жаахан муутай. Уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс нийт ажиллах хүчний 3 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо нэлээд жилийн өмнө байсан. Экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж байгаа ч ажиллах хүчний 3 хувийг хангаж байна гэхээр цалин хөлс бусад нийгмийн зардалд явдаггүй, илүү хөрөнгө оруулалтын зардал өндөртэй байдаг салбар. Тэгэхээр төсвийн орлого талдаа илүү дэмжлэгтэй байх болов уу гэж харж байна.

-14 мянган аж ахуйн нэгж хаалгаа барих эрсдэлтэй, үйл ажиллагаагаа зогсоох хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар та ямар бодолтой байна? Тэднийг "аврах гарц" бий болов уу?

-Хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн том гарцуудын нэг. Тэгэхээр энийг ч гэсэн манай банкны салбар төр засагтайгаа хамтраад, өөрийнхөө нийгмийн хариуцлагыг биелүүлэх гэж хичээлээ. Та бүхэн үр дүнг нь харсан байх өнгөрсөн жилтэй харьцуулахад зээлийн өсөлт 23 хувьд хүрсэн байна. 2020 оны эхээр хасах утгатай явж байсан. Энэ нь банкууд ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл идэвхитэй олгосны үр дүн, та бүхэн харсан биз дээ. Худалдааны салбарын зээл ч гэдэг юм уу, ажиллах хүчин их байдаг салбар руугаа зээл гаргасан. Уул уурхай гэх мэт ажиллах хүчний 3 хувийг бүрдүүлдэг газрууд руу зээл олголт буурсан байгааг харсан байх. Хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа салбарууд руу илүү их хөнгөлөттэй нөхцөлтэй зээлүүд гаргасан.
-Засгийн газраас бодлогын хүүг өсгөх бодлоготой байгаагаа саяхан зарласан. Монголын банкны холбооноос санал авсан уу, та бүхэн хир уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Засгийн газар бодлогын хүүгийн шийдвэр гаргадаггүй, бодлогын хүүгийн шийдвэрийг Төв банкин дээр Мөнгөний бодлогын зөвлөл гэдэг байгууллага бий, тэр бүтцээс гаргадаг, Тэндээс шийдвэр хэнээс ч хамааралгүй гардаг. Өөрөөр хэлбэл, төв банкнаас, Засгийн газраас асуухгүйгээр банк эдийн засгийнхан нөхцөл байдалд тааруулан өөрсдөө шийдвэрээ гаргадаг.

-Инфляци өндөр, эдийн засаг хүнд үед мөнгөний бодлогыг чангаруулах нь зөв үү? Өөр гарц байна уу?

-Монгол Улс уул уурхайн экспортоос дэндүү их хамааралтай. Ийм учраас эдийн засаг их эмзэг байдаг. Импортын бараа, бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэл хөгжих маш хүндрэлтэй байдаг. Ийм хэцүү үед импортоос хамаарал их өндөр байдаг учраас импортлогдсон үнэ их нөлөөтэй. Валютын ханш хэтэрхий их чангарвал инфляци импортлоод байгаа гэсэн үг. Гадаадад юмны үнэ нэмэгдээд, түүнийг нь импортлоод авчиж байгаа гэсэн үг. Дээрээс нь дотоодын хил гаалийн хязгаарлалт, хомсдолоос шалтгаалаад хүнс, шатахууны үнэ гэх зүйлүүдийн нөлөөлөл өндөр байгаад байгаа учраас, өөрөө хязгаарлагдмал валюттай, түүнийгээ хамаагүй цацаад дуусгачиж болохгүй. Тэгэхээр ганцхан арга зам нь төсөв мөнгөний харьцангуй чанга бодлого хэрэгжүүлж байж инфляцийг барьж авах шаардлагатай.

-Ирэх онд бондуудын төлбөр хийгдэнэ. Засгийн газар бараг мөнгөгүй байна гэж хэлж болохоор байдалтай. Бидэнд "найдах" юм юу байна вэ?

-Ирэх жилийн төлбөр дээр Хөгжлийн банкны зээл нэлээн том үүрэг рольтой. Хөгжлийн банкны зээл эргээд төлөгдөхөд нэлээд нөөц бүрдүүлчихнэ гэж тус банкнаас зарласан. Тэр бол их эерэг мэдээлэл. Дээрээс нь өрийн бүтцийн менежментийг сүүлийн жилүүдэд харьцангуй сайн хийсний үр дүнд манай өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүд дахин санхүүжигдэх замаар илүү бага хүүтэй, илүү урт хугацаатай зээл рүү шилжсэн. Тийм учраас би өрийн менежмент тал дээр илүү гэгээлэг харж байна.

Олон улсын өрийн менежементүүдийг харвал эдийн засаг өсөллтэй сайн байгаа тохиолдолд өмнө авсан зээлийн эдийн засгийн төлөх чадварт эзлэх хувь нь багасаад явдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх харьцаа гээд байдаг. Харьцааны ач холбогдол нь түүндээ байдаг. Засгийн газраас улсын өрийг хязгаарлах, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэх, 60 хувь руу аваачих бодлогыг сүүлийн жилүүдэд хүчтэй хэрэгжүүлсэний үр дүнд өрийн менежмент харьцангүй гайгүй болсон. Энэ нь дараа жилүүдэд дахин санхүүжүүлэх, хүүгийн түвшин ондоо байх гэсэн давуу талуудыг олгоно гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж