Хөх хот руу энэ сарын 16-аас нислэг эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Хөх хот руу энэ сарын 16-аас нислэг эхэлнэ

Хөх хот руу энэ сарын 16-аас нислэг эхэлнэ

Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Монголын иргэний агаарын тээврийн компаниуд нислэг хийдэг Хятадын Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас өмнө нь танилцуулсан. Харин энэ есдүгээр сард Гуанжу болон Бээжин явах нислэг ямар байгааг нислэгийн компаниудаас тодрууллаа.

"Эйр маркет" компанийн Гуанжу явах билет бичилт нэг талдаа 3,250,000 төгрөг байна. Ингэхдээ энэ сарын 23-ны өдөр явах нислэгийн тийз захиалга юм. Харин Улаанбаатар хотоос Хөх хот руу зөвхөн Хятадын визтэй иргэд явах эрхтэй юм байна. Мөн Бээжин явах нислэгийн захиалга хийхгүй байгааг хэллээ.

Харин "МИАТ" компанийн хувьд Гуанжу явах нислэгийн үнэ хоёр сая гаран төгрөг байна. Хоёр сарын өмнө буюу долдугаар сард, сард нэг удаа нисч байжээ. Энэ сарын хувьд Пүрэв болон Ням гаригуудад Гуанжу руу нисэх юм байна. Харин ирэх аравдугаар сарын нислэгийн тухайд үнэ болон долоо хоногт хийх нислэгийн хуваарийг тухайн үед гаргана гэлээ.

Мөн "Аэро Монголиа" компани нь энэ сарын 16-аас эхлэн Хөх хот руу нислэх бөгөөд хоёр долоо хоногт нэг удаа ниснэ. Үнийн хувьд 2,990,000 төгрөг байхаар төлөвлөсөн байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж