“Намрын синдром” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Намрын синдром” нээлтээ хийнэ

“TV Cocktail” хамтлагийн дэлгэцийн анхны уран бүтээл “Намрын синдром” кино энэ сарын 25-нд “Соёмбо”, “Өргөө” кино тетруудад нээлтээ хийх гэж байна. Тус хамтлагийн таван жилийн ойн баяраараа үзэгч фенүүддээ өргөн барьж байгаа энэхүү киноны нээлт “Өргөө”-д 20.00 цагт болох ажээ. Нээлтэд “TV Cocktail” хамтлагийн найзууд, урлаг спортын одод тэдэнд баяр хүргэн улаан хивсний ёслолд оролцохоос гадна олон олон сюрпризүүд байгаа гэнэ. “TV Cocktail” хамтлагийнхан таван жилийн хугацаанд 500 гаруй уран бүтээл хийжээ. Бусдыг гайхшруулж гэнэтийн дайралт хийн шоконд оруулж байдаг тэд энэ удаад үзэгчдэдийг хэрхэн алмайруулах бол оо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж