Хар салхи Өмнөд Солонгосыг бүхэлд нь дайрахаар байна

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Хар салхи Өмнөд Солонгосыг бүхэлд нь дайрахаар байна

Хар салхи Өмнөд Солонгосыг бүхэлд нь дайрахаар байна

“Хиннамнор” хар салхи өнөөдөр өглөө /2022.09.06/ Өмнөд Солонгосын Геожэ хотын ойролцоо дайран өнгөрчээ. Урьдчилсан байдлаар нэг хүн сураггүй алга болж, хэд хэдэн байгууламжид эвдрэл гэмтэл гарсан гэх мэдээлэл байна. Орон нутгийн цагаар үүрийн 04:50-д хар салхи дайрсан гэдгийг Цаг уурын агентлаг мэдээллээ. Хамгийн хүчтэй хар салхи айсуй талаар мэргэжилтнүүд өмнө нь анхааруулж байсан.

Хар салхи тус улсын зүүн өмнөд эрэг дэх Чежү арал болон Улсан хотыг дайран өнгөрчээ. Тиймээс нефть боловсруулах болон химийн үйлдвэрүүд, атомын цахилгаан станцууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Цаг уурын албанаас иргэдийг үргэлжлүүлэн гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна. Мөн Хятад, Япон даяар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

“Энэ хар салхины радиус нь 400 км буюу Сөүлээс Бусан хүрэх зайг хангалттай бүрхэхүйц хэмжээтэй гэсэн үг. Өмнөд Солонгосын ихэнх бүс нутагт хүчтэй бороо, салхи шуургатай байна” гэж албаны хүн хэлэв.

Хохирлын хувьд одоогоор 3500 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зүүн эрэг дагуух 20 мянган айл өрх тог цахилгаангүй болжээ. Поханг хотод байрлах Поско гангийн үйлдвэрт гал гарсан. Мөн Кори атомын цахилгаан станц гурван реакторынхаа бэлэн байдлыг хангаж ажиллагааг нь 30 хувиар бууруулаад байна. Шингэрүүлсэн байгалийн хийн худалдаачид нөлөөллөөс зайлсхийхийн тулд зарим тээвэрлэлтээ хойшлуулж магадгүй гэв. Хэд хэдэн томоохон үйлдвэрүүд өнөө өглөөнөөс эхлээд үйлдвэрлэлээ зогсоогоод байна. Үүнд дээр дурдсан Поско гангийн үйлдвэрээс гадна “LG” электроникс, “Hyundai”, “Daewoo” зэрэг компани багтжээ.

Инфляци өндөр хэвээр байгаа үед ийнхүү цаг агаар муудаж байгаа нь хэрэглээний үнэд нөлөөлж болзошгүй гэж тус улсын Сангийн сайд Чо Кюн Хо хэлэв.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж