Байр суурь: Өмнөх ажлаа хийчихээд тэгш, сондгой дугаараар хязгаарлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Байр суурь: Өмнөх ажлаа хийчихээд тэгш, сондгой дугаараар хязгаарлах хэрэгтэй

Байр суурь: Өмнөх ажлаа хийчихээд тэгш, сондгой дугаараар хязгаарлах хэрэгтэй

Нийслэлийн хэмжээнд түгжрэлийг бууруулах гаргалгаа одоогийн байдлаар дугаарын хязгаарлалтаас өөр байхгүйг албаныхан мэдэгдсэн. Тиймээс цаашид тэгш, сондгой серийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх саналыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Энэ талаар мэргэжлийн судлаачдын байр суурийг хүргэж байна.


Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч асан, цагдаагийн хурандаа Р.МӨНХБАЯР:

-Ийм албадлагын аргаар хэр удаан хотын түгжрэлийг бууруулах юм бэ. Нэг л болж өгөхгүй л юм шиг санагдаж байна. Арай нэг өөр байдлаар шийдвэрлэж болдоггүй юм болов уу. Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлахаар чадалтай нэг нь хоёр машинаа унах байх. Чадалгүй нэгэнд нь хэцүү шүү дээ. Буруу талдаа хүрдтэй автомашиныг он зааж хөдөлгөөнд оролцуулах асуудал яригдаж байгаа талаар огт сонсоогүй. Энэ талаар янз бүрийн хурал зөвлөгөөн болсон тухай сонсоогүй.

Авто зогсоол гэх мэт өмнө нь барьж авсан ажлаа гүйцэт хийж дуусгахгүй байна. Үнэнийг хэлэхэд, энэ онд ямар ажлуудыг хийсэн юм бэ. Жишээлбэл, хотын төвийн 20 гаруй уулзварыг төмөр замын гарц, гарамтай холбоно гэчихээд энэ жил ямар ч ажил хийсэнгүй.

Ийм зорилт тавьж, хөрөнгө гаргаж хийсэн ажлууд юу байна вэ. Явган хүний зам, унадаг дугуйн зам, нийтийн тээвэр, авто зогсоолоо яасан юм бэ гэдгээ хүний сэтгэлд хүртэл хийсний дараа тэр албадлагын дугаарын хязгаарлалтаа хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол иргэддээ дарамт учруулсан ажил болно шүү дээ. Хотын удирдлагууд хийсэн ажил байхгүй. Хэдэн хуучин грааш нураасныг мэдэж байна. Зогсоолыг талбай гаргаж өгсөн ч шалихгүй тоо гарч байна лээ.

ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, доктор И.БАЗАРРАГЧАА:

-Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт хотын түгжрэл хэр буурсан юм бэ. Тэрэн шиг л байна. Хотын түгжрэл эрс багасна гэж бодохгүй байна. Бараг л өөрчлөлт гарахгүй дээ. Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаад түгжрэл буурахгүй.

Монгол Улсын хил гаалиар буруу хүрдтэй машин оруулж ирэхийг хуулиараа зөвшөөрчихөөд, иргэн өөрийн мөнгөөр худалдаж авсны дараа хязгаарлана гэдэг маш бүдүүлэг хэрэг.

Хамгийн энгийн шийдэл бол нийтийн тээврийн үйлчилгээгээ л нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй. Хотын удирдлагууд авто зогсоол нэмэх, явган хүний зам, унадаг дугуйн зам нэмэхээр ажиллаж байна. Мөн нийтийн тээврээ хөгжүүлж, метро, хөнгөн галт тэрэг болгох хэрэгтэй. Энэ бол хийж буй ажлуудын нэг.  Тэрнээс биш албадлагаар автомашины дугаарыг хязгаарлах нь хүний эрхийг зөрчиж буй хэлбэр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж