О.Даваадэлгэрийг 5 саяар торгож, эрхийг нь жилээр хасав

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

О.Даваадэлгэрийг 5 саяар торгож, эрхийг нь жилээр хасав

О.Даваадэлгэрийг 5 саяар торгож, эрхийг нь жилээр хасав

Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон. Тойргийн сүүлийн тоглолт Дэрэн болон СФ Фалконс багуудын хооронд өрнөж, 3-2 гэсэн харьцаатай Дэрэнгийн ялалтаар өндөрлөсөн.

Олон гоол орсон ширүүхэн өрсөлдөөнөөс гадна тоглолтын 72 дахь минутад Монголын шигшээ баг болон Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, сармагчин шиг хөдөлсөн  аж. Улмаар хоёр багийн фанатуудын хооронд багахан хэрүүл маргаан үүсчээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Сахилгын хороо нь Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэрт дараах сахилгын шийтгэлийг оноосон байна. Тодруулбал,

Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”,
42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг,
Мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэв.
Үүнд:
1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.
Хавсралтаар МХБХ-ны Сахилгын дүрмийн 36, 42, 43, 54 дүгээр зүйлд заасан заалтуудыг танилцуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж