Хятадын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 14-нд Нур-султанд айлчилна гэж Казахстаны Гадаад хэргийн яам өчигдөрмэдэгдэв. Тэрбээр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзаж, хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадияров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Ши Жиньпины Казахстанд хийх айлчлалыг Бээжин батлаагүй бөгөөд Хятадын Гадаад хэргийн яам тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Хятадын эрх баригч Коммунист намын их хурлаар гурав дахь удаагаа удирдагчийнхаа бүрэн эрхийг баталгаажуулах төлөвтэй байгаа Ши Жиньпин олон улсын аялал жуулчлалын хилээ хааснаас хойш Хятадаас гараагүй байна.
Казахстан улс Хятадтай ойр дотно харилцаатай бөгөөд зүүн хөршдөө ашигт малтмал, металл, эрчим хүч нийлүүлж, Хятад, Европын хооронд бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг байна.
Эх сурвалж: Nikkei Asia
Холбоотой мэдээ