Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрөв

Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрөв

Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрсөн анхны орон боллоо. “CanSino”-д үйлдвэрлэсэн вакцин нь булчинд тарьдаг вакцинтайгаа төстэй найрлагатай. Амьсгалын замаар ашиглах вакцин нь  биед хоргүй аденовирусыг вирустай  хэрхэн тэмцэхийг заадаг генетикийн кодыг тээвэрлэгч болгон ашигладаг.

Нарийн ширхэгтэй амьсгалдаг "Convidecia Air” вакцин нь нэг удаагийн хэрэглээний дараа сайн хамгаалалт өгч чадна гэж компани мэдэгдэв. Хятад тус вакциныг хүлээн зөвшөөрсөн бол  Их Британи, АНУ-ын багууд хамрын шүрших вакциныг судалж байна.

Эрдэмтэд Covid-19 нь  ихэвчлэн  хамар, амьсгалын дээд замын салст бүрхэвчээр биед нэвтэрдэг тул хамрын болон амьсгалын замын вакцин  нэмэлт дархлаа өгдөг гэж мэдэгджээ.

Хятадын Эмнэлгийн бүтээгдэхүүний үндэсний захиргаа "CanSino" компанид амьсгалын замын вакциныг нэмэлт тун болгон ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж