Кабул: Оросын элчин сайдын яамны ажилтнууд амь үрэгджээ | News.MN

Кабул: Оросын элчин сайдын яамны ажилтнууд амь үрэгджээ

Кабул: Оросын элчин сайдын яамны ажилтнууд амь үрэгджээ

Кабул: Оросын элчин сайдын яамны ажилтнууд амь үрэгджээ

Афганистаны нийслэл Кабулд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Амь үрэгдсэн зургаан хүний ​​дотор Оросын Элчин сайдын яамны хоёр ажилтан байсан  гэж Орос болон Талибан хөдөлгөөний албаныхан мэдэгдэв.
Халдлага үйлдэгчийг консулын газрын үүдэнд ойртож байх үед харуулууд буудан хөнөөсөн гэж албаны хүмүүс мэдэгдэв.Өөр хэд хэдэн хүн шархадсан гэх мэдээлэл байна.  Энэ халдлага нь 2021 оны наймдугаар сард Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан дахь гадаадын төлөөлөгчийн газарт хийсэн анхны халдлага юм.
Оросын төрийн өмчит мэдээллийн агентлаг "РИА"  дипломатч болон Элчин сайдын яамны хамгаалалтын ажилтан шархадсан тухай мэдээлэв.

"Өнөө өглөө Кабул дахь Оросын элчин сайдын яаманд дэлбэрэлт болсон.Оросын элчин сайдын яамны хоёр ажилтан амь үрэгдэж, дөрвөн  афган иргэн шархадсан" гэж Кабул дахь Талибаны цагдаагийн даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Амиа золиослогч этгээдийг Элчин сайдын яамыг хамгаалж байсан Талибаны ажилтнууд  барилгын урд  дөхөж очих үед нь олж харсан байна.

"Түүнийг хамгаалалтын албаныхан тодорхойлж, онилсон нь дэлбэрэлт үүсэх шалтгаан  болсон" гэж хэвлэлийн төлөөлөгч ярив. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яам "Консулын газрын үүдний ойролцоо үл мэдэгдэх зэвсэгт этгээд тэсрэх бөмбөг тавьсан" гэж мэдэгдсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москвад сэтгүүлчдэд "Бид ямар ч эргэлзээгүйгээр террорист үйлдлийн тухай ярьж байна. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-06 46.147.101.102

65172960 >>>>> Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү –> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-06 202.21.127.164

Ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй ч гэх шиг. Өөрсдөө бүхэл бүтэн улсын нутаг дэвсгэр лүү халдан довтолчхоод энэ оросууд ха ха

Avatar

Зочин 2022-09-06 64.119.25.171

Хүний.мууд.дуртай.новшнууд.олон.болжээ

Avatar

Зочин 2022-09-06 103.229.121.140

2 т*******т нэгнээ яахнавдээ

Avatar

ҮНЭН 2022-09-06 122.201.21.230

ТЕРРОРИСТУУД НЭГ НЭГНЭЭ ХӨНӨӨЖ БАЙНА ХАХА

Avatar

таарсан таар шуудайнууд. 2022-09-06 202.126.88.139

Орос Талибан 2 таарсан таар шуудайнууд. Үхвэл таарна.

Avatar

hurlliz n**** 2022-09-06 202.55.191.130

ooroo vhej baival taaran daa. iim yumand bayrlaj baihiig harval hogiin amitan bna..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж