Их Британийн шинэ ерөнхий сайд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Их Британийн шинэ ерөнхий сайд тодорлоо

Их Британийн шинэ ерөнхий сайд тодорлоо

Их Британийн дуулиант ерөнхий сайд Борис Жонсоны залгамжлагчаар Лиз Трасс тодорлоо. 47 настай Лиз Трасс гадаад хэргийн сайдын алба хашиж байсан бөгөөд ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой байв. Тэрбээр Сангийн сайд Риши Сунактай өрсөлдөж, 57:43 харьцаатай ялалт байгуулжээ.

Өвлийн эрчим хүчний хямрал, ажил хаялт, эдийн засгийн уналт зэрэг олон асуудлыг тэр өвлөн авч байна. Хоёр сарын турш үргэлжилсэн сунгаанд  эдгээр асуудал үндсэндээ яригдаагүй юм.

Лиз Трассыг өнөөдөр /2022.09.06/ Шотландын Балморал шилтгээнд хатан хаан II Элизабет ерөнхий сайдаар томилно.

Трасс нийслэлд болсон арга хэмжээний үеэр Консерватив идэвхтнүүд болон хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ болж өнгөрсөн удаан хугацааны уралдааныг түүхэн дэх хамгийн урт ажлын ярилцлагын нэг гэж хошигножээ. Тэрбээр Маргарет Тэтчер, Тереза ​​Мэй нарын дараа тус улсын гурав дахь эмэгтэй удирдагч болж байна.

Трасс энэ долоо хоногт ажлын төлөвлөгөөгөө зарлана гэжээ. Тэрбээр  татварыг бууруулж,  эрчим хүчний хямралыг даван туулах болно гэж хэллээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж