Хакүхогийн зодог тайлах ёслол 1-р сард болно | News.MN

Хакүхогийн зодог тайлах ёслол 1-р сард болно

Хакүхогийн зодог тайлах ёслол 1-р сард болно

Хакүхогийн зодог тайлах ёслол 1-р сард болно

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болох гэнэ. Энэ талаар их аварга өчигдөр/2022.09.05/ онлайн хэвлэлийн бага хурлаараа мэдэгджээ.

Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Та бүхнийг ёкозүнагийн бүстэй сүүлийн удаа дэвжээнээ гарахыг минь харна гэж найдаж байна. Би одоо ч гэсэн барилдах чадах юм шиг биетэй дэвжээнээ гармаар байна” гэжээ.

Өдгөө 37 настай түүний хувьд зодог тайлсныхаа дараа Магаки гэх нэртэй болж, Чикүбаяамаг тэтгэвэрт гарсны дараа хүсэн хүлээсэн Мияагино дэвжээгээ удирдахаар болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-06 46.147.101.102

19271984 ~~~~ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү —-> https://cutt.ly/girl01646

Avatar

С.Эрдэнэ 2022-09-06 202.21.99.243

Монгол түмний бахархал болсон Даваажаргалдаа аз жаргал хүсье!

Avatar

Зочин 2022-09-06 103.9.90.100

хэнд хамаатай юм. Японы иргэн болчихсон биз дээ. Тайлна уу, өмсөнө үү, нэг их хувцастай ч юм шиг. тайлнаа л гэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж