ЗГ “Эрдэнэс Монгол”-ын захирлын “эрэлд” гарав | News.MN

ЗГ “Эрдэнэс Монгол”-ын захирлын “эрэлд” гарав

ЗГ “Эрдэнэс Монгол”-ын захирлын “эрэлд” гарав

ЗГ “Эрдэнэс Монгол”-ын захирлын “эрэлд” гарав

“Эрдэнэс Монгол”-ын Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд, тус компанийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилох  шийдвэр гаргасан. Түүний хувьд Лондонд төвтэй Олон улсын бие даасан баялгийн сангийн форумын ахлах менежерээр ажиллаж байсан, баялгийн сангаар мэргэшсэн хүн гэж улс төрийн хүрээнд яригдаж байв. Олон улсын байгууллагад ажиллаж байгаад ийн Монголдоо ирж, “Эрдэнэс Монгол”-ыг  удирдахаар ирэхээр болж, түүний материалыг АТГ-т  хүргүүлээд байсан юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын компанид ажилладаг Р.Баясгалан нь оффшор бүсэд данстай учраас ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй тул, томилгоог цуцалсан гэх мэдээлэл бий. Түүнийг томилох асуудал цуцлагдаж, Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалын эрэлд гарав. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Д.Амарбаясгаланд даалгажээ.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох хүн олохын тулд олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт хийх гэнэ.

"Эрдэнэс Монгол" ХХК нь 2007 онд байгуулагдаж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг. Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-05 46.147.101.102

77318638 _ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-05 66.181.161.102

Obunag songooch

Avatar

ЗОЧИН 2022-09-05 202.21.100.210

Сайд дэд сайд хийж байсан эрчим хүчний өчөөн олон хүмүүс байна. нямка 50 жил төрд ажиллаад байхад 50 гарсан сайхан мэргэжилийн МАН гишүүд чинь байж л байна

Avatar

Зочин 2022-09-05 37.120.202.219

Hurungu oruulya geheer yaj hurungu oruulah bolomjgui heden XXK

Avatar

Зочин 2022-09-05 188.162.254.22

Би болье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж