НҮБ: Аун Сан Су Чигийн эрүүл мэндэд санаа зовж байна | News.MN

НҮБ: Аун Сан Су Чигийн эрүүл мэндэд санаа зовж байна

НҮБ: Аун Сан Су Чигийн эрүүл мэндэд санаа зовж байна

НҮБ: Аун Сан Су Чигийн эрүүл мэндэд санаа зовж байна

НҮБ-ын Мьянмарын асуудал эрхэлсэн тусгай элч Ноэлин Хейзер 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, цэргийнхэн  албан тушаалаас нь огцруулснаас хойш хоригдож байгаа Мьянмарын удирдагч Аун Сан Су Чигийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаагаа мэдэгдлээ. Элч хоригдож буй Су Читэй  уулзахгүй бол Мьянмар  руу дахиж очихгүй гэв.

Сингапур дахь "ISEAS"  Юсуф Ишакийн хүрээлэнд,  Аун Сан Су Чиг өнгөрсөн долоо хоногт сонгуулийн будлиан хийсэн хэрэгт буруутай нь тогтоогдож, нэмэлт гурван жилийн хорих ял оноосныг Хейзер онцлон тэмдэглэв. Су Чи өмнө нь цэргийн нууц шүүхээс өөр хэд хэдэн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон бөгөөд нийтдээ 17 жилийн хорих ял авч байжээ.

"Би түүний эрүүл мэндэд маш их санаа зовж байна.Хүнд хөдөлмөр эрхлүүлсэн ялыг буруушааж байна" гэж Хейзер мэдэгдэв. Аун Сан Су Чигийн талаар өнгөрсөн наймдугаар сард Нейпьидо хотод болсон хэлэлцүүлгийн үеэр төрийн эргэлтийн удирдагч Мин Аун Хлайнд НҮБ-ын элч санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Хейзер  мөн тухайн үед Аун Сан Су Читэй уулзахыг хүсч,  76 настай түүнийг эх оронд нь аваачихыг зөвшөөрөхийг уриалсан юм.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-05 46.147.101.102

76565543 >>>>>> Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү –– https://cutt.ly/girl01646

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж